2026 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Нарийн төвөгтэй зүйлд татагдаж, шинэ сонирхол төрсөн өдөр байна. Энэ үед танд одоогийн ажил сонирхолгүй санагдаж, өөр чиглэлээр сурах хүслийг төрүүлнэ. Гэхдээ ажлаа цалгардуулахгүй, цаг үеэсээ хоцрохгүй байх боломжийг эрэлхийлэх цаг үе. Элдэв таагүй зүйлд бүү гутар. Ажлаа эртхэн дуусга. Бүх зүйл таны хичээл зүтгэл, хүсэл мөрөөдлөөс хамаарна.
Үхэр: Хийж буй үйл хөдлөл бүрдээ хариуцлагатай байж, шийдвэр гаргахдаа анхааралтай ханд. Сэтгэл зүй эмзэг байгаа тул шүүмжлэлийг хүнд тусгаж авах бололтой. Сөрөг муу зүйл бодохоо боль. Сэтгэл хөдлөлөө дарж тэвчээртэй байхыг од эрхэс сануулж байна. Одоо бол илүү бүтээлч байж ажлаа эрч хүчтэй хийх цаг. Таны нуруун дээр хүнд ачаа байгаа ч ажил амралтаа тэнцвэржүүлэхийг хичээгээрэй. Зарим хэрэгцээ төсөөлснөөс их мөнгө шаардана.
Ихэр: Өнөөдөр тэвчээртэй байж, үзэл бодлоо илэрхийлэх арга болон бусдын үйлдэлд үзүүлж буй хариу үйлдлийнхээ талаар тунгаан бод. Хэрвээ та хэрүүл маргаан, үл зохицох байдлаас холуур байж чадвал амжилт ирэх болно. Өөрийгөө сэтгэлээр унагахаас илүүтэйгээр бусдыг гайхшируулах үйлдэл хийхээс болгоомжил. Ямар нэг өөрчлөлтийг хүлээж авах нь танд нөхцөл байдлыг зөв үнэлэхийг зөвлөж байна гэсэн үг.
Мэлхий: Амьдралдаа сэтгэл хангалуун хүмүүс илүү амар тайван бөгөөд аз жаргалтай байх болно. Хэрэв ямар нэгийг юмыг үнэхээр хүсэж байвал итгэл үнэмшилдээ үнэнч байх хэрэгтэй. Мөр чинь цагаан үг чинь үнэн бол таны хүсэл биелэх болно. Таны гаргасан шинэ санааг бусад хүмүүс өөрсдийн эрх ашигт нийцүүлэх гэсэн оролдлого нь эмх замбараагүй байдал үүсгэж эхэлнэ. Үүнд бухимдах хэрэггүй. Зүгээр л тайвшраад, гүнзгий амьсгаа ав. Эцэг эхчүүд үр хүүхдүүдээ сайн сайхан зүйлд зааж сургах нь сэтгэл ханамжийг өгөх болно.
Арслан: Сайхан харилцаа эргэн тойронд бий болно. Сайн найз нөхөдтэйгээ энэ өдрийг гайхалтай хөгжилтэй өнгөрөөх болно. Танд аз жаргалтай байх боломж өгдөг харилцаандаа баярлах цаг үе. Ямар ч нөхцөлд орсон аль болох тайвширч, хөгжилтэй яриа өрнүүл. Харин танд хайр дурлалын асуудал гарч ирсэн бол хэл ам хийх эсвэл хэт их улайрах хэрэггүй.
Охин: Өнөөдөр ажлын салбарт заавал шийдвэр гаргах хэрэгтэй бол хэлэлцүүлэг маргаан дээр итгэлтэй, ухаалаг байх хэрэгтэй болно. Олон нийттэй харьцахдаа биеэ барилгүй өөрийнхөөрөө бай. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцвол бусад хүмүүсээс ямар нэгэн тусламж хэрэгтэй эсэхийг асуу. Хөрөнгө оруулалтаар орлого олох хүсэлтэй бол мөнгө санхүүгийн бүхий л урсгалдаа дүгнэлт хийснээрээ шинэ мэдээллүүд олох болно.
Жинлүүр: Өнөөдөр аливаа шүүмжлэлийг хэт эмзэг хүлээн авч магадгүй. Нийгмийн ёс журам, хууль дүрмийг сайтар мөрд. Олны дунд эвгүй байдалд орсон ч та бүгдийг төгс хийхийг хүснэ. Ямар ч үед бүх зүйл төгс биш гэдгийг санаарай. Бодол санаагаа цэнэж сурах нь таны хувьд сэтгэлээ тайвшруулан, асуудлаас ангижрах эхлэл байх болно. Бусдын төлөө сайн зан чанараа зориулан, энэрэнгүй хүн байхыг хичээх хэрэгтэй.
Хилэнц: Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа танд баяр хөөр авч ирнэ. Өнөөдөр үйл явдлын гол цөмд байхыг хичээнэ. Уйтгартай байдлаа мартаж, наргиж цэнгэхийг хүснэ. Хэрвээ та тусламж хэрэгтэй хэн нэгэнд тусалбал эргээд үр шимийг нь хэзээ нэг цагт хүртэнэ. Ганц бие хүмүүс хэн нэгэнтэй учрах магадлал өндөр байна. Эрүүл хэв маягаар аж төрөх талаар судлахыг хүснэ. Хэрэв хэн нэгэн таны амьдралын хэмнэлийг шүүмжилбэл хүчтэй хариу үйлдэл үзүүлэх хэрэггүй.
Нум: Хувийн ашиг сонирхлоо хойш тавих нь хэцүү боловч хэрвээ бусад хүмүүст тусламж дэмжлэг хэрэгтэй бол тэдний итгэлийг хөсөрдүүлэхгүй байх хэрэгтэй болно. Он жил өнгөрөх тусам таны тухай сайхан дурсамж болж үлдэх сайхан үйлийг хий. Бизнесийн нөхцөл байдал хямралтай үе тул анхаарал дээд зэргээр шаардсаар байна. Хэрэв та үр дүнд итгэлтэй биш бол ямар нэгэн гэрээ хэлцэл бүү хий.
Матар: Өнөөдөр та хийсэн ажлын үр шимээ хүртэх эрхтэй байна. Өөрийгөө сайн хянаж байх нь эрч хүчээ хадгалахад туслах болно. Хэрвээ мөнгө хөрөнгөтэй холбоотой ажил эрхлэх бол болгоомжтой оролцох хэрэгтэй. Хайр дурлалын харилцаа бүтэмжтэй харагдаж байгаа тул болзоонд явахыг зөвлөж байна. Ганц бие хүмүүс сэтгэл нийлэх хүнээ олох магадлал өндөр байна. Гэр бүл болсон хосууд ч өнөөдөр сайхан мэдээ дуулна.
Хумх: Өнөөдөр та хийсэн ажлын үр шимээ хүртэх эрхтэй байна. Өөрийгөө сайн хянаж байх нь эрч хүчээ хадгалахад туслах болно. Хэрвээ мөнгө хөрөнгөтэй холбоотой ажил эрхлэх бол болгоомжтой оролцох хэрэгтэй. Хайр дурлалын харилцаа бүтэмжтэй харагдаж байгаа тул болзоонд явахыг зөвлөж байна. Ганц бие хүмүүс сэтгэл нийлэх хүнээ олох магадлал өндөр байна. Гэр бүл болсон хосууд ч өнөөдөр сайхан мэдээ дуулна.
Загас: Амжилт олсон ч өмнөх ажлаа орхигдуулах хэрэггүй. Хамтран ажиллах боломжгүй болсон ч үнэнч түнш тань шийдвэрийг ойлгоно. Өнөөдөр та сайн дурын буяны ажилд оролцох хүсэлтэй байна. Дэлхий ертөнцийг өөрчлөх хүсэлтэй бол төлөвлөгөө гарга. Хэрвээ таны төлөвлөгөө хэрэгжих боломж гарвал их аз жаргалтай байх бололтой. Ямар ч байсан мэргэжлийн хүмүүсээс сайн зөвлөгөө ав.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм









