Dark Light
Нийгэм | 2026-04-14

АЛБАНЫ ОНЦЛОГ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Шадар сайд (бүсчилсэн хөгжил, онцгой байдлын асуудал эрхэлсэн)-ын эрхлэх асуудлын байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд болж байна.
Тус арга хэмжээний хүрээнд ОБЕГ, түүний дэргэдэх харьяа анги, байгууллагууд үйл ажиллагааны онцлог, албаны хэмжээнд ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмж, аврах ажиллагааны хувцас хэрэглэл, эрдэм шинжилгээ, судалгаа, эрүүл мэндийн үзлэг, элсэлтийн талаарх мэдээллийг олон нийтэд танилцуулж, албаны болоод үүрэг гүйцэтгэлийн онцлогийн талаар таниулж байна.
Мөн албаны онцлогийг харуулсан гал унтраах, аврах ажиллагааны үзүүлэх тоглолт, анхны тусламж, албаны эрэлч нохой, дроны үзүүлбэрүүдийг сонирхууллаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22