Dark Light
Нийгэм | 2026-04-14

Б.НАЙДАЛАА: ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эрчим хүчний сайд Б.Найдалаа албаа хүлээн авснаар салбарын харьяа байгууллагуудтай танилцаж, мэргэжилтнүүдтэй санал солилцох ажлаа эхлүүлсэн.
Өнөөдөр (2026.04.14) эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг шуурхай удирдлагаар ханган ажилладаг “Диспетчерийн Үндэсний төв” болон салбарын төлөвлөлт, техник технологийн бодлого, судалгааг хариуцдаг "Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-иудад тус тус ажиллалаа.
Компанийн удирдлагууд байгууллагынхаа үйл ажиллагаа, нөхцөл байдлаа дэлгэрэнгүй танилцуулж, тулгамдаж буй асуудлуудын хүрээнд санал солилцов.
Салбарын сайдын зүгээс баримталж ажиллах бодлого чиглэлээ товч танилцуулж, төрийн өмчит компаниудын засаглал, менежментийг сайжруулах саналыг нээлттэй хүлээн авч, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22