Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Дэлхийн байгаль хамгаалах сангийн монгол дахь хөтөлбөрийн газартай "Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулах арга хэмжээ өнөөдөр /2026.03.16/ боллоо.
Арга хэмжээнд тус албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Амгалан-Энх, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Д.Батболд болон бусад удирдлагууд оролцлоо.
Энэхүү хамтын ажиллагааг эхлүүлснээр иргэд, олон нийтийн экологийн боловсролыг дээшлүүлж, эерэг дадал хандлагыг түгээн дэлгэрүүлж, хүрээлэн байгаа орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоож, урьдчилан сэргийлэх, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ерөнхий боловсролын сургуулиудын “Эко-клуб”-ийн үйл ажиллагааг өргөтгөх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
АДМИН








Нийгэм









