2026 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр юу ч хийсэн өөртөө итгэлтэй ярьдаг чадвар давуу тал болох болно. Хамгийн даруу хүмүүс хүртэл идэвхтэйгээр яриа хэлэлцээрт оролцоно. Хүмүүсийн анхаарлыг татах энэ боломжийг уран бүтээл хийх эсвэл сургалт цуглаан удирдахад ашигла. Олон нийтийн анхаарал тань дээр ирэх бөгөөд ямар нэг нөлөөтэй байр суурийн төлөө өрсөлдөх хүмүүс хүссэн зүйлээ авах болно.
Үхэр: Өмнө нь таны сонирхлыг татаж байсан нууцлаг зүйлийн учрыг тайлж ойлгох боломж олдоно. Таны сэтгэл санаа тогтворгүй байна. Тиймээс сэтгэл хөдлөлөө хурц үгээр илэрхийлэхийг оролдох хэрэггүй. Чухал асуудал дээр санал зөрөлдөх нь ямар ч харилцааг мухардалд оруулж болно. Бусад хүмүүс таны үг ба үйлдлийг тийм ч хурдан мартаж чадахгүй бололтой. Бусдад биелэгдэшгүй амлалт бүү өг. Хийж чадах зүйлээсээ илүүг өөртөө бүү үүр.
Ихэр: Уран бүтээлч хүмүүсийн ур чадвар, авьяас билэг өндөрт оргилно. Од эрхсийн нөлөөгөөр эрч хүчтэй болох боловч хэт улайрч зүтгэвэл байдал эсрэгээрээ эргэж мэднэ. Хайртай хосууд харилцаагаа муутгах бодолгүй байгаа бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь маш чухал. Хүлээцтэй, тэвчээртэй байж, айдас түгшүүрээ даван туулж чадвал бүх зүйл байх ёстой байрандаа очно.
Мэлхий: Өмнө нь хийнэ гэж төлөвлөсөн зүйлийнхээ хэрэгжүүлээгүй хэсгийг амжуулахад тохиромжтой үе. Хэчнээн завгүй байлаа ч бусдын аяыг хараад суух хэрэггүй. Энэ үед аль болох зардлаа хэмнэ. Мөн хойшлуулах боломжгүй зээлээ яаралтай төл. Хамтрагч нарынхаа эрх ашгийг өөрийнхөөс илүү хүндэтгэж үзэх шаардлагатай. Эрүүл мэндээ хянаж, хаврын цаг агаартай тааруулж хувцаслах үе.
Арслан: Хамтын ажиллагаа сайн үр дүн гарах эсэхэд чухал нөлөө үзүүлж байна. Багийн ажиллагаа олон нийтийн ажилд тулгарсан сорилтыг давахад тусална. Хэрэв асуудлыг хурдан шийдэж чадвал нөхөрсөг уур амьсгал бий болно. Хэн нэгэн танд саад болох ч энэ нь хойш суух шалтгаан биш байх болно. Өөрийгөө бусдад бүү ашиглуул. Бусад хүмүүс хүлээн зөвшөөрөх эсэхийг үл харгалзан өөрийгөө чухал нэгэн гэдгийг нотлон харуул.
Охин: Зөв зорилго эрмэлзэл таны гол үзэл бодолд байнга ахиц түлхэц өгнө. Өнөөдөр хэн нэгнээс тусламж гуйхаас бүү нэрэлх. Эсвэл хэнд ч гэсэн тусламжийн гараа сунгахад бэлэн бай. Одоогийн эмх замбараагүй байдлаа үгүй хийснээр шинэ хандлага гарч ирнэ. Сэтгэл санаа болон үр бүтээлээр унагаж байдаг хэрэггүй зүйлээс салах талаар өөрийгөө зоригжуулах хэрэгтэй. Төвөгтэй асуудлыг тал бүрээс нь харвал шийдэхэд тийм ч хэцүү биш байх бололтой.
Жинлүүр: Энэ өдөр албан ёсны үйл хэрэгт төдий л тохиромжтой бус тул чухал уулзалт товлохоо хойшлуул. Эргэн тойрны хамтрагч нартайгаа харилцаа сайтай байвал таны оюун санаанд урам өгнө. Хоосон мөрөөдөл ажлын арга барилд чинь саад болно. Магадгүй сонирхолтой байдлаар өөрийн оюун санааны төлөвшлийг дээшлүүлэх боломж олно. Таны гаргах шийдвэр хамтрагчтайгаа цуг бэрхшээлийг давах зорилготой байх хэрэгтэй.
Хилэнц: Өнөөдөр ажил хэрэг амжилттай байх боловч таны эсрэг тэсрэг зан үр дүнд сөргөөр нөлөөлж болзошгүй. Энэ өдөр төсөөлж байгаагүй зүйлс болно гэж таамаглахад илүүдэхгүй. Амжилтын төлөө тэмцэхдээ аль болох атаа жөтөө, хорсол гомдлоос хол бай. Эрх мэдэлтэй дарга удирдлагатайгаа илүү эв найртай байхыг хичээ. Хэт илэн далангүй гэхээсээ илүү анхааралтай бай. Багаар ажиллах нь ажил үүргээ гүйцэтгэхэд хялбар болгоно.
Нум: Нэр хүнд өсөх тул таны тусламж дэмжлэг одоо ч хэрэгтэй байгаа найз нөхөд, хамаатан садангаа бүү март. Тэдэндээ завгүй байсан ч цаг гарга. Гэхдээ найз нөхдөдөө боломжгүй зүйлийн талаар хоосон итгэл горьдлого төрүүлэх хэрэггүй. Хэлэх үг, хийх үйлдлээ цэгцлэхэд анхаар. Бусад бэлэн зүйл амлах шаардлагагүй. Амарч алжаалаа тайлах, гэр бүлдээ санаа тавих зэрэгт цаг заваа зарцуул.
Матар: Олон талын мэдээлэл олж авсны хамгийн давуу талыг сайн ашигла. Янз бүрийн арга барил, бүтэц тогтолцооны талаар ойлголттой болох боломж гарна. Энэ өдөр оюутан сурагч матрынхан судалгаагаа өргөжүүлж, сайн суралцах үүд хаалгаа нээж өгнө. Таныг эзэмшсэн мэдлэгтэйгээ зэрэгцүүлэн өөрийн зөн совиндоо итгэхийг зөвлөж байна. Өөртөө зөв дүгнэлт хийж чадвал ирээдүйн амьдралд их эерэг нөлөө өгнө.
Хумх: Нягт нямбай бэлтгэсэн урт хугацааны төлөвлөгөөгөө хэрэгжүүлж, аль болох түүнийхээ дагуу ажилла. Энэ нь танд амжилтад хүрэх боломж олгож байгаа гэсэн үг. Өдрийг аль болох чимээгүй орчинд тайван ажиллаж өнгөрөөх хэрэгтэй. Шинэ ажил эхлэхээсээ өмнө төлөвлөгөөгөө дахин шалга. Чөлөөт цаг, зав гарвал гэр бүлийнхэнтэйгээ гадуур хооллон цагийг зугаатай өнгөрүүл.
Загас: Аливаа зүйлийн хэм хэмжээ, зааг хязгаарыг барих нь чухал үе. Энэ өдөр бага зэрэг арга заль хэрэглээд асуудлаас зугтаж чадна гэж бодож байвал түрхэн зуурынх л байна шүү. Харин аливаад бүтээлч шударга байж чадвал хэзээ нэг цагт үр дүн нь эергээр гарна. Маргаантай сэдвээр учир зүйгээ олж, хүмүүсийн сэтгэлийг яаж татах талаар судал. Найз нөхдөөсөө зөвлөгөө ав. Таны итгэлийн хүлээсэн хүн тань урам хугалахгүй.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм









