Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-03-16

ГОВЬ, ТАЛ ХЭЭРИЙН НУТГААР САЛХИ ШУУРГАТАЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Гуравдугаар сарын 17-нд говь, тал, хээрийн нутгаар салхи ширүүсч, зарим газраар шороон шуурга шуурах тул зам, тээврийн хөдөлгөөнд оролцогчид болгоомжтой байхыг анхааруулж байна.

Ойрын 24 цагийн цаг агаарын мэдээ

2026 оны гуравдугаар сарын 17-ны 20:00 цагаас 18-ны 20:00 цаг хүртэлх урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх төлөвтэй байна.

Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө говийн бүс нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, зарим газраар явган шуурга шуурна. Харин бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6–11 метр, говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15–17 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Агаарын температур

Шөнөдөө Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Увс нуурын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон голын хөндийгөөр -20…-25 градус хүрч хүйтэрнэ.

Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг болон Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -15…-20 градус, говийн өмнөд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.

Өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Халх голын хөндийгөөр -10…-15 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -5…-10 градус хүйтэн байна. Харин Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +2…+7 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байх төлөвтэй.

Улаанбаатар хот орчмоор

Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7–12 метр. Шөнөдөө Яармаг–Сонгины орчмоор -16…-18 градус, бусад хэсгээр -13…-15 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

Багануур орчмоор

Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8–13 метр. Шөнөдөө -15…-17 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

Тэрэлж орчмоор

Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5–10 метр. Шөнөдөө -18…-20 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

5 хоногийн урьдчилсан төлөв (03-р сарын 18–22)

18-нд Хэнтийн уулархаг нутаг болон Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 20-нд баруун аймгуудын зарим нутгаар, төвийн аймгуудын баруун хойд хэсгээр, 21-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар нойтон цас, цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5–10 метр байх боловч 18 болон 21-нд говь, талын нутгаар секундэд 15–17 метр хүрч ширүүснэ.

18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар бага зэрэг дулаарах төлөвтэй. Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -10…-15 градус байна.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна.

Харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус дулаан, говийн хойд хэсгээр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан байх бол бусад нутгаар шөнөдөө -11…-16 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан байх төлөвтэй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00