Dark Light
Нийгэм | 2026-03-16

ХӨВСГӨЛ НУУРЫН ЁРООЛЫН БҮТЭЦ, БАЙРШЛЫГ СУДАЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Далайн захиргаа нь SMART-C LC/LP төслийн хүрээнд НҮБ-ын харьяа Олон улсын далайн байгууллагын төлөөлөгчдийг Монгол Улсад хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтад Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, НҮБ-ын Олон улсын далайн байгууллагын “Ухаалаг Лондон конвенц, протокол” төслийн ахлах зөвлөх профессор Хон Ги Хүн, төслийн үндэсний зөвлөх О.Дашбалбар, С.Наранцэцэг, Монгол Улсын Далайн захиргааны дарга М.Өлзий, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын ахлах шинжээч Т.Давааням, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэн болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцов.
 
Монгол Улсын Далайн захиргаа энэхүү төслийг 2023 оноос санаачлан, олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг үе шаттайгаар хангаж ирсэн бөгөөд Хөвсгөл нуурын усны орчныг хамгаалах, судалгаа шинжилгээ болон мониторингийн чадавхыг бэхжүүлэх, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхэд чиглэж байна.
 
Уулзалтын үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох байгууллагын төлөөлөгчид Олон улсын далайн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч, тус төслийн хүрээнд Хөвсгөл нуурын экосистемд тулгамдаж буй асуудлууд болон Монгол Улсын байгаль орчны нөхцөл байдлын талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хөвсгөл нуур нь Монгол Улсын гадаргын цэвэр усны нөөцийн 70 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд дэлхийн цэвэр усны нөөцийн 0.4–1 орчим хувийг дангаараа агуулдаг онцгой ач холбогдолтой нуур юм. Нуурт 46 гол, горхи цутгадаг бол Эгийн гол эх авч урсдаг. Мөн 9 зүйлийн загас амьдардаг бөгөөд нуур орчмын бүс нутагт 290 гаруй зүйлийн ургамал, амьтан бүртгэгдсэн байдаг. Судлаачид Хөвсгөл нуурыг ойролцоогоор 2 сая гаруй жилийн настай гэж үздэг.
SMART-C LC/LP төсөл нь 2024–2029 оны хугацаанд хэрэгжих бөгөөд Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Олон улсын далайн байгууллагын зохицуулалтаар хэрэгжих юм. Төслийн хүрээнд Хөвсгөл нуурын ёроолын бүтэц, байршлыг орчин үеийн өндөр нарийвчлалтай технологиор судалж, бохирдол, хог хаягдал болон нуурт живсэн техник хэрэгслийн байршлыг тогтоох судалгааг хийхээр төлөвлөж байна.
 
Төслийг хэрэгжүүлснээр:
  • нуурын ёроолын тогтоц, усны эзлэхүүн, гүний талаар нарийвчилсан өгөгдөл бий болох;
  • байгаль орчин, биологийн төрөл зүйл, экологийн төлөв байдалд үнэлгээ хийх, бохирдлын хяналт, мониторингийг сайжруулах;
  • усан онгоц, завины хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах навигацийн зураглал боловсруулах;
  • усан замын дэд бүтэц, зогсоол, усан байгууламжийн төлөвлөлтөд шаардлагатай суурь мэдээллийг бүрдүүлэх;
  • нуурын ёроолд оршиж буй живсэн тээврийн хэрэгсэл, техник төхөөрөмжийн байршил, тоо хэмжээг тогтоох зэрэг олон талын ач холбогдолтой юм.
  • Мөн энэхүү судалгааны зориулалттай усан онгоцыг зөвхөн Монгол Улсын Далайн захиргаа ашиглахаас гадна холбогдох төрийн болон эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиудтай хамтран ашиглаж, үндэсний судлаач, мэргэжилтнүүдийг дадлагажуулах, чадавхжуулах, шинэ үеийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00