Алт, мөнгө худалдаалж буй "лайв" үзээд 1 сая төгрөг шилжүүлэн залилуулжээ. Тодруулбал, энэ оны тавдугаар сарын 5-ны өдөр фэйсбүүк орчинд лайваар алт , мөнгө авахаар мөнгө шилжүүлэхэд миний утсыг блоклочихлоо гэх агуулга бүхий дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Уг иргэн нь нэр бүхий банкны данс руу барааа захиалахаар нэг сая төгрөг шижлүүлэн залилуулсан хэрэгт шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Энэ оны эхний гуравдугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт залилах гэмт хэргийн 31 хувийг цахим орчинд бараа үйлчилгээ захиалан залилуулсан байна. Иймд иргэд та бүхэн бараа үйлчилгээ захиалах даа сайтар нягталж шалгахыг сэрэмжлүүлж байна.
Нийгэм | 2026-05-14
Сэтгэгдэл бичих
Б.АМАРТҮВШИН








Нийгэм







