Алт, мөнгө худалдаалж буй "лайв" үзээд 1 сая төгрөг шилжүүлэн залилуулжээ. Тодруулбал: Энэ оны тавдугаар сарын 05-ны өдөр фейсбүүк орчинд "Лайваар алт худалдаж авахаар мөнгө шилжүүлэхэд миний утсыг блоклчихлоо" гэх агуулга бүхий дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг иргэн нь нэр бүхий банкны данс руу бараа захиалахаар нэг сая төгрөг шилжүүлэн залилуулсан хэрэгт шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Энэ оны эхний 3 сарын байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт залилах гэмт хэргийн 31 хувийг цахим орчинд бараа үйлчилгээ захиалан залилуулсан байна.
Иймд иргэд та бүхэн бараа үйлчилгээ захиалахдаа сайтар нягталж шалгахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
АДМИН







Нийгэм







