Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-05-14

ИХЭР: ӨНӨӨДӨР ТАЙВАН БАЙХЫГ ХИЧЭЭСЭН НЬ ДЭЭР

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны тавдугаар сарын 15-ны өдрийн баасан гарагийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Тэвчээргүй байдал, түгшүүртэй уур амьсгал зонхилж мэднэ. Зарим хүмүүст бүгдээс хоцорч байгаа мэт сэтгэгдэл төрөх ба энэ үед огцом үйлдэл, түргэн зан гаргахгүй байхыг анхааруулж байна. Эрх чөлөөтэй байх эрмэлзэл ихсэх тул нөхцөл байдалд түргэн зангаар хандахаас зайлсхий. Тун удахгүй байдал өөрчлөгдөх ба та өөрийн зорилт, хүсэл эрмэлзэлдээ зарим нэгэн залруулга хийх хэрэгтэй байж болзошгүй. 

Үхэр: Од эрхсийн тааламжтай нөлөөгөөр та эрч хүчийг бүрэн мэдрэх болно. Өөртөө итгэлтэй байдал огцом өсөх бөгөөд таны тод томруун амбиц амжилтад хүргэх болно. Шинэ боломж гаргах, өөрийгөө хөгжүүлэх зэрэгт бэлэн байж зорилго тэмүүлэлтэй бай. Найз нөхөд болон ойр дотнынхоо хүмүүсийг цуглуулан, сонирхолтой уулзалт зохион байгуулж болно. Эргэн тойрондоо итгэлцэл үүсгэхийг хичээ.

Ихэр: Өнөөдөр тайван байхыг хичээсэн нь дээр. Ажилдаа хүчин чармайлт гаргаж, өөрийн зарчимдаа үнэнч бай. Таны эрч хүч буурах ч энэ өдрийн үйл явдал сэтгэлийг тань бага ч болов тайвшруулна. Оройг хайрттайгаа зоог барьж гайхалтай сайхан өнгөрөө. Энэ үед хайртай хүндээ сонирхолтой бэлэг өгөөрэй. Хөгжөөн цэнгээнд цаг зарцуулж, өөрийгөө шагнаж урамшуулах хэрэгтэй. 

Мэлхий: Өнөөдөр бэрхшээл саад тулгарах хэдий ч идэвхтэй хөгжөөнтэй байдал нь бүтэлгүйтлийг багасгах хамгийн зөв арга байна. Элдэв сэтгэлийн түгшүүрээс сэргийл. Сэтгэл хөдлөлөө захирч, ямар нэг хөнгөн хуумгай үйлдэл хийхгүй байхыг зөвлөж байна. Хүчээ нэгтгэх хэн нэгэнтэй өөрийн зорилго болон сонирхлыг хуваалцах нь өөрийгөө идэвхжүүлэхэд амархан болгоно. 

Арслан: Цалин хөлсөө өсгөх асуудалд болгоомжтой хандахгүй бол өөрийгөө эвгүй байдалд оруулж мэднэ. Өөртөө итгэлтэй, хийж байгаа ажлаа сайтар мэддэг байсан ч өнөөдөр бол мэдрэмж илүү хэрэгтэй. Ямар нэг яриа хэлэлцээр хийхэд тийм ч таатай бус байх бөгөөд таны хэт идэвхтэй байдал хүмүүсийг залхаах болно. Өөрийнхөө яг юу хүсэж байгааг мэдэх хүртэл хүлээж, хүмүүсээр яриулахыг хичээ. Харин ганцаарчилсан уулзалт таны сэтгэлд нийцэх болно. Онцгой мөрөөдөл болон чухал ажил шийдэлд хүрэх эсэх нь танаас л хамаарна.

Охин: Нууцлаг зүйлд татагдан нь энэ үеийг тодорхойлох бөгөөд элдэв адал явдал хөөцөлдөх хүсэл өндөр байна. Зарим зүйл дээр хэтэрхий шийдэмгий бус хандлагатай байгаагаа олж мэднэ. Үүнээс болж сэтгэл санаагаар унаж ганцаардах болно. Зоригтой байж, сандарч тэвддэг ичимхий бүрэг зангаа гээгээрэй. Ингэж чадвал та өөрөөрөө бахархаж чадна. Танд сайхан санал ирж магадгүй. 

Жинлүүр: Хүмүүнлэгийн асуудалд зориулсан хүчин зүтгэлийн үр дүн таныг үргэлжлүүлэн бусдад туслахаар зоригжуулна. Өөрөөсөө уян зөөлөн байдал гаргахыг та эрмэлзэх болно. Энэ үед хичээл зүтгэл шаардсан ажил үнэтэй цаг, эрч хүчийг тань авах болно. Зорьсноо хийж гүйцэлдүүлэхэд хэцүү хүнд байх болно. Бизнесийн хэлэлцээр гэрээ саатаж магадгүй. Буруу шийдвэр гаргахаас болгоомжил.

Хилэнц: Өдөр болгон хийдэг зүйлүүдээ үргэлжлүүлэн хий. Шинэ зүйлд хүч сорих бол сайн судал. Хэрэггүй зүйлд мөнгө зарцуулахгүйгээр амьдрах үе. Таны бүтээлч байдал нэмэгдэж энэ нь таны цаашдын амьдралд тустай дэмтэй байх болно. Сонголт хийхдээ энгийн хэв маягийг баримталж ухаалаг сонголт хийгээрэй

Нум: Тогтвортой суурьтай байдал өнөөдрийн чухал тусгал байх болно. Ихэнх хүмүүс өөрийнхөө нэр хүндийг дээшлүүлэн бусдаар хүндлүүлэхийг хүсэх болно. Утга учиртай ажиллахын тулд хайртай хүндээ бас цаг гаргах хэрэгтэй. Таны хайрын харилцаанд анхаарал хэрэгтэй болжээ. Илүү цагаар ажиллах нь гэр бүлтэй хүмүүст дарамт авчирна.

Матар: Ажлаа санаснаараа хийхэд хүндрэлтэй өдөр байна. Энэ өдөр та бүхэн амаргүй сорилтоос зайлсхийх бололтой. Ийм үед томоохон үр дагавартай ажлаа хойшлуулах нь ухаантай хэрэг болно. Өөрийн итгэдэг хүнтэйгээ ч болгоомжтой харьц. Таныг цухалдуулж буй хүмүүстэй ч эелдэг найрсан харилцахыг хичээ. Орой цагийг ганцаараа өнгөрүүлэх нь дээр бололтой. Өөртөө амарч тайвшран, бүгдийг эргэцүүлэн тунгаах цаг гаргаарай. 

Хумх: Хамтын үйл ажиллагаа тааламжтай байх бөгөөд та яаж амжилтад хүрэх талаар суралцах болно. Ажлаа зөв зохион байгуулснаар өөртөө ч гэсэн цаг гаргаж чадах болно. Зарим нэг үүрэг амлалтыг сохроор дагалгүй, эргэцүүлэн тунгаа. Үнэхээр хийхийн хүссэн зүйлдээ л эрч хүчээ шавхахад бэлэн бай. Хэрэв та хэн нэгнийг хуурах юм бол удахгүй дарамт мэдрэх болно. Яагаад гэвэл энэ үед гаргасан сөрөг үйлдэл, үл ойшоосон байдал хариугаа хүртэхээр байна.

Загас: Томоохон хөрөнгө оруулах болон худалдаа наймааны ажилд болгоомжтой ханд. Хариуцлагатай арга хэмжээ авахад амьдралын эрч хүч дутагдах болно. Харилцаа холбоог бэхжүүлэхэд анхаарал хандуул. Танд амар амгаланг мэдрүүлэх газар хэрэгтэй болно. Өнөөдөр үүссэн нөхцөл байдлыг эрүүл ухаанаар хянах боломжтой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10