Dark Light
Нийгэм | 2026-05-14

ТАХИА, МОГОЙ ЖИЛТНЭЭ ЭЕРЭГ САЙН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БИЛГИЙН ТООЛЛЫН 28 /2026.05.15/ БААСАН ГАРАГ
ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САРЫН ЕСӨН УЛААН ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР
  • Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах, шингэх: 05.14-20.23
  • Барилдлага: Үл тохирох 
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
  • Суудал: Шороо
Аргын тооллын 5 сарын 15, Сугар гараг. Билгийн тооллын 28, Шийдэм одтой, шарагчин үхэр өдөр. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10