Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний АЛДАР спорт хорооны түүхт 80 жилийн ойд зориулж Архангай аймгийн Хотонт сумын уугуул Монгол улсын гавьяат дасгалжуулагч , улсын заан, чөлөөт бөхийн ОУХМ, хүндийн өргөлтийн спортын мастер, бэлтгэл хошууч Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой болон залуу бөхчүүдийн УАШТ-ийг 5- р сарын 13-ны өдөр МҮБХ-той хамтран зохион байгуулж 21 аймаг, төрийн цэргийн байгууллагын спорт хороод, биеийн тамирын сургуулиуд, бөхийн дэвжээ клубийн 264 бөх оролцож ур чадвар авхаалж самбаа авьяас чадвараа сорин өрсөлдсөнөөс
1- р байр Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Бөх билэгт дэвжээ Зэвсэгт хүчний 342-р анги, Алдар спорт хороо, Очир Канад Хаусэ ХХК-ны бөх сумын заан Галбадрахын Дашлхүмбэ
2- р байр Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат Миг групп,Завхан Даян дэвжээ,Зэвсэгт хүчний ХЗЦК, Алдар спорт хорооны бөх сумын заан Баясгалангийн Лхагварагчаа
3- р байр Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Бөх билэгт дэвжээний бөх сумын заан Пүрэвжавын Нямжав
4- р байр Баян-Өлгий аймгийн Бугат сумын харьяат Эв Монгол клубийн бөх сумын заан Шаривын Батырбек
5- р байр Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Увс нуур дэвжээний бөх сумын начин Эрдэнэсүрэнгийн Ганболд
6- р байр Завхан аймгийн Баянтэс сумын харьяат Аврагч спорт хороо ,Завхан Даян дэвжээний бөх сумын заан Загдсүрэнгийн Нямдорж
7- р байр Ховд аймгийн Булган сумын харьяат Хилчин спорт хороо, Юү Эм Би ХХК, Эв Монгол клубийн бөх сумын заан Баянмөнхийн Баярмагнай
8- р байр Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Их Монголын хүчтэн дэвжээ, Хилчин спорт хорооны бөх сумын заан Мягмарсүрэнгийн Ууганбаатар
9- р байр Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Дүнжингарав дэвжээний бөх сумын заан Батсүхийн Цогт
10- р байр Төв аймгийн Жаргалант сумын харьяат, Би Си Эйч Ресурс ХХК, Дүнжингарав дэвжээний бөх сумын заан Баянмөнхийн Батжаргал нар амжилттай барилдаж шалгарлаа.
Уран барилдааны тусгай шагналаар Завхан аймгийн Отгон сумын харьяат Завхан Даян дэвжээний бөх сумын начин Түвшинбаатарын Доржпүрэв
Уран гараа дэвээтэй бөхийн тусгай шагналаар Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Бөх билэгт дэвжээний бөх сумын заан Эрдэнэбаатарын Эрдэнэ-Очир
Өсөх-Ирээдүйтэй бөхийн шагналаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат Хан Хэнтий аварга дэвжээний бөх сумын заан Энхбаатарын Эрдэнэмөнх нар шалгарлаа.
АДМИН








Спорт






