Apple компани хиймэл оюун ухаанаар тоноглогдсон Siri туслахаа улам илүү "амьд", хүнд ойр болгохоор ажиллаж байна. Саяхан гарсан iOS 27 хөгжүүлэгчийн beta 3 хувилбараар туршигчид Siri-гийн ярих хурд болон сэтгэл хөдлөлийн илэрхийэмжийг өөрийн хүссэнээр тохируулах боломжтой болжээ.
Өмнөх хувилбарууд дээр "Удахгүй гарна" (Coming soon) гэсэн шошготой байсан “Pace” (Хурд) болон “Expressivity” (Илэрхийлэмж) гэсэн тохиргоонууд ийнхүү албан ёсоор идэвхжсэн байна.
Өнгөрсөн 6 дугаар сард болсон WWDC 26 арга хэмжээний үеэр анх танилцуулагдсан энэхүү боломж нь Siri-г зөвхөн эрэгтэй, эмэгтэй дуугаар хязгаарлахгүй, дараах өргөн боломжийг олгож байгаа юм:
-
Уян хатан гулсуур (Sliders): Хэрэглэгчид тусгай гулсуурын тусламжтайгаар Siri-г хэр хурдан эсвэл удаан ярихыг, мөн дуу хоолой нь хэр зэрэг хүнтэй адил сэтгэл хөдлөлтэй байхыг нарийн тааруулна.
-
Шууд сонсож шалгах: Таныг тохиргоог өөрчлөх явцад Siri "Танд нэг шинэ зурвас ирлээ" гэх мэт түгээмэл хэллэгүүдийг хэлж, өөрчлөлтийг шууд сонсгож шалгуулна.
-
Олон төрлийн аялга: Хэрэглэгчид өөр өөр аялгатай дуу хоолойнуудаас сонгох боломжтой.
Apple ийнхүү Siri-г илүү байгалийн мэт болгохоор хичээж байгаа ч ChatGPT-ийн дуут туслахын хувьд алхамаар түрүүлж байна. 2025 оны 12 дугаар сард ChatGPT-д дуу хоолойны дулаан уур амьсгал, идэвхтэй байдлыг тааруулахаас гадна үндсэн стилийг нь өөрчлөх тохиргоо орсон. Хэрэглэгчид OpenAI-ийн туслахыг найрсаг, мэргэжлийн, шулуун шударга, эсвэл хөгжилтэй болгож чаддаг бөгөөд энэ нь зөвхөн дуу хоолой төдийгүй мэдээллийг хэрхэн тайлбарлаж буйд нь ч нөлөөлдөг байна.
Генератив AI (Generative AI) дээр суурилсан шинэ Siri нь iOS системтэй маш гүнзгий уусжээ. Хэрэглэгчид Siri-тэй дараах аргуудаар харилцах боломжтой:
-
Шууд ярих
-
Дэлгэцийн дээд хэсэгт байрлах Dynamic Island-аас доош шургаж шивэх
-
Тэжээлийн (хажуугийн) товчлуур дээр дарах
-
Шинээр гарч буй бие даасан Siri апп-ыг ашиглах
Нэмэлт өөрчлөлт: iOS 27 beta 3 хувилбараар "Reminders" (Сануулагч) аппын дүрс тэмдэг (icon) шинэчлэгдсэн байна.







Нийгэм






