Dark Light
Нийгэм | 2026-07-03

НААДМЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 07 дугаар сарын 03-наас 07 дугаар сарын 12-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
Ойрын өдрүүдэд нутгийн баруун хагаст өдөртөө халж, нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
 
Хур тунадас
 
04, 05-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
 
06-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар,
 
07-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар,
 
08-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар,
 
09-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
 
10-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
 
11-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
 
Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын голын хөндийгөөр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +20...+25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +36...+41 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +15…+20 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 04, 08, 09, 10-нд бороо орно, дуу цахилгаантай.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
 
Агаарын температур: Шөнөдөө +11...+16 градус, өдөртөө 06, 07-нд +24...+29 градус, бусад хугацаанд +20...+25  градус дулаан байна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00