Dark Light
Спорт | 2026-07-07

ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ДЭЛХИЙН ЧАНСААНЫ ОНОО ОЛГОХ ТЭМЦЭЭН МОНГОЛД БОЛНО

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Монголын ширээний теннисний холбооноос Олон улсын ширээний теннисний холбоонд хүсэлт тавьсны дагуу дэлхийн чансааны оноо олгох залуучууд болон өсвөрийн тэмцээнийг энэ сарын 14-23-нд эх орондоо зохион байгуулахаар болжээ.

Энэхүү хоёр тэмцээн нь хоёулаа дэлхийн чансааны оноо олгох бөгөөд ширээний теннисний спортын хувьд анх удаа уг тэмцээнийг Монголд зохион байгуулахаар болсон нь энэ. Монголын ширээний теннисний спортын хөгжлийг дэлхийд сурталчлах, монгол тамирчдын ур чадварыг харуулах чухал ач холбогдолтой энэхүү тэмцээнд ширээний теннисний хөгжлөөрөө Азид төдийгүй дэлхийд тэргүүлэгч БНХАУ, Япон, Сингапур, БНСУ, ХБНГУ, Тайвань, Энэтхэг, Австрали, Нидерланд зэрэг 30 гаруй орны шилдэг тамирчид, дасгалжуулагчид болон албаны нийт 700 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор мэдүүлэг өгчээ.

Өсвөрийн тэмцээн энэ сарын 14-17-нд, залуучуудын ангиллынх 19-23-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох хуваарьтай байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16