Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "Уусан бол бүү жолоод" аяны хүрээнд ээлжит шөнийн нэгдсэн хяналт шалгалтыг 2026 оны 07 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө зохион байгуулсан юм.
Хяналт, шалгалтын үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 293 жолоочийг илрүүлэв.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх нь зам тээврийн ослын хамгийн том шалтгаан юм. Та жолооны ард суух бүрдээ зөвхөн өөрийнхөө бус, бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө хариуцлага хүлээж байдгаа ухамсарлан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна.







Нийгэм





