Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монголын бэлчээрийн нутаг улам бүр хуурайшиж, цаг агаарын нөхцөл байдал эрс хатуурах болсон энэ үед малчид уламжлалт арга барилаа орчин үеийн технологитой хослуулж байна. Үүний нэг жишээ бол Говьсүмбэр аймгийн Баянтал сумын малчин Ганчимэгийн гэр бүл бөгөөд тэд энэ зуун бэлчээр муудсаны улмаас өөрийн мал сүргийг хужиртай нуурын аюултай уснаас технологийн тусламжтайгаар аварч чаджээ. Хэрэв тэд байршил тогтоогч ухаалаг системийг ашиглаагүй байсан бол бэлчээр хайн явсаар давстай нуурт тулж очсон малаа хугацаа алдалгүй тогтоож амжихгүй байх эрсдэлтэй байсныг малчин эмэгтэй хуваалцсан байна.
Энэ зун ойр орчмын өвс ургамал муу байснаас хонин сүрэг нь давстай нуурын (шүүний) ойролцоо аюултай хил хязгаарт тулж очиход малчин Ганчимэг маш их сандарчээ. Хэрэв мал тэр уснаас уух эсвэл нуурын шаварт шигдвэл бүх сүрэг маань үхэж үрэгдэх аюултай байсан гэж тэрээр Франс Пресс агентлагт хуваалцсан байна.
Малчдад тулгарч буй энэхүү асуудлыг шийдвэрлэхээр Hunu app хэмээх аппликейшнийг бүтээжээ. Тус аппликейшнийг бүтээгч хорин зургаан настай Ганхөлөгийн Билгүдэй 2024 оны зудын гамшгийн үеэр 8 сая гаруй мал хорогдож, олон малчин амьжиргаанаасаа салж байгааг хараад энэхүү технологийг хөгжүүлэхээр шийдсэн байна. Аппликейшний нэр нь хүчирхэг нүүдэлчин гэсэн утгыг агуулдаг бөгөөд технологийн хүчээр нүүдэлчдийг чадваржуулах зорилготой ажээ.
Энэхүү систем нь малын тасралтгүй бэлчих сүргийн нэг малд нарны эрчим хүчээр цэнэглэгддэг байршил тогтоогч төхөөрөмж зүүж, түүгээр дамжуулан малын байршлыг хянах боломжийг олгодог байна. Мөн хиймэл оюун ухаанд суурилсан цаг агаарын урьдчилсан мэдээний системтэй бөгөөд сүүлийн жилүүдэд улам бүр ойрхон тохиох болсон шороон болон цасан шуурганы мэдээг малчдад цаг алдалгүй хүргэдэг байна. Үүнээс гадна цасны зузаан, салхины чиглэл, хөрсний чийгшил болон ган гачиг зэрэг чухал мэдээллийг нэгтгэсэн зураглалыг харуулснаар малчид дараагийн отор нүүдлээ хааш нь хийхээ зөв шийдвэрлэхэд томоохон дэмжлэг болдог ажээ.
Уг аппликейшн нь нүүдэлчдэд малынхаа байршлыг хянах боломжийг олгодог бөгөөд ингэхдээ сүрэг малын аль нэгэнд нь нарны эрчим хүчээр цэнэглэгддэг байршил тогтоогч төхөөрөмж зүүдэг байна. Энэ нь уудам тал нутагт ихэвчлэн нэг дор сүрэглэн бэлчдэг малын хувьд бүрэн хангалттай байдаг аж.
Мөн хиймэл оюун ухаанд суурилсан цаг агаарын урьдчилсан мэдээний системтэй бөгөөд сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас улам бүр ойрхон тохиох болсон шороон болон цасан шуурганы мэдээг малчдад цаг алдалгүй хүргэдэг байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэхүү уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн хэмжээнд улам бүр эрчимжиж байгаа юм.
Үүнээс гадна цасны зузаан, салхины чиглэл, хөрсний чийгшил болон ган гачиг зэрэг хэрэгцээт мэдээллүүдийг нэгтгэсэн зураглалыг харуулснаар малчид дараагийн отор нүүдлээ хааш нь хийх вэ гэдэг чухал шийдвэрээ гаргахад томоохон дэмжлэг болдог байна.
Монгол Улс өнгөрсөн сард цөлжилтийн эсрэг дэлхийн хэмжээний хэлэлцээр болох СОР17 уулзалтыг эх орондоо зохион байгуулсан юм.
Улс орнууд газрын доройтлыг нөхөн сэргээх болон ган гачигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх санхүүжилтийг шийдвэрлэхээр тохиролцсон ч улам бүр даамжирч буй энэ асуудалд шаардлагатай байгаа асар их хөрөнгө мөнгөний дутагдалтай байдалд санаа зовнисон хэвээр байна.
Билгүдэй Франс Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа Hunu аппликейшнийг цаашид Төв Азийн орнуудад өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа хуваалцсан бөгөөд СОР17 уулзалтын үеэр энэхүү системийг нэлээд сонирхож байсан Танзани, Уругвай улсын малчидтай уулзсан байна. Тэрээр хэлэхдээ бидэнд тулгарч буй асуудлууд хоорондоо маш төстэй байна гэжээ.
Дэлхийн тулгамдсан асуудал
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Байгаль хамгаалал хариуцсан захирал Чимэддоржийн Буянаагийн хэлснээр Монгол Улсын нийт газар нутгийн наян хувь нь бэлчээрийн бүс буюу байгалийн өвс ургамал, бут сөөг бүхий тариалан эрхлээгүй уудам нутаг дэвсгэр байдаг байна.
Тэрээр Франс Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа бэлчээрийн бүс нутаг нь орон нутгийн иргэд болон нийт Монголын ард түмний амьжиргаанд маш чухал ач холбогдолтой болохыг онцолжээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг улам бүр хүндрүүлж байгаа зүйл бол бэлчээрийн даац хэтрэлт бөгөөд энэ нь тухайн бүс нутгийн зэрлэг байгаль, тэр дундаа цоохор ирвэс, бөхөн гөрөөс зэрэг амьтдыг устах аюулд оруулж байгааг Буянгаа анхааруулсан байна.
Монголын дөрвөн хүн тутмын нэг нь нүүдэлчин малчин байдаг.
Албаны эх сурвалжуудын наймдугаар сард мэдээлснээр тус улсын нийт нутаг дэвсгэрийн наян хоёр шахам хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байна.
Үүнээс шалтгаалан олон малчин өрхүүд хөдөөгөө орхиж, хотод шинэ амьдрал хайхаар шийдэж байна.
Өмнөд бүсийн Дундговь аймгийн Засаг дарга Самданнямын Мөнхчулуун СОР17 уулзалтын үеэр өгсөн ярилцлагадаа Дундговь аймгийн хүн ам сүүлийн жилүүдэд тасралтгүй буурч байгааг дурджээ.
Мөнхчулуун хэлэхдээ цаг агаарын нөхцөл байдал доройтож байгаа нь тус аймгийн хувьд том асуудал болоод байна, учир нь манай эдийн засгийн тавны гурван хэсэг нь мал аж ахуйгаас шууд хамааралтай байдаг, гэвч үүний үр дагавар зөвхөн манай аймагтаар тогтохгүй хол газар мэдрэгдэж байна гэжээ.
Эндээс эхэлсэн шороон шуурга урагшаа Хятад, Солонгос, Япон улс руу, цаашлаад Номхон далайг гатлан Америкийн Нэгдсэн Улс хүртэл дэгдэн хүрдэг гэдгийг Мөнхчулуун онцлоод энэ бол зөвхөн Монголын асуудал биш, энэ бол дэлхий нийтийн тулгамдсан асуудал юм хэмээн хэлжээ.
Уламжлалаас суралцах нь
Ойролцоо уяатай байгаа тэмээдээ саахаар явахынхаа өмнө Франс Пресс агентлагтай ярилцсан дөчин есөн настай малчин Эрдэнийн Болормаа СОР17 шиг ийм том хурал чуулганд эргэлзэж явдгаа нуусангүй.
Тэрээр хэлэхдээ малчдын маань жинхэнэ дуу хоолой, бодит нөхцөл байдал шийдвэр гаргагчдад үнэхээр хүрч чадаж байгаа эсэхэд би үргэлж эргэлздэг гэжээ.
Болормаа нөхрийн хамт дөрвөн зуу орчим мал малладаг байна.
Тэдний зусдаг ердийн бэлчээрийн нутаг дээгүүр нь одоо уул уурхайн хүнд даацын ачааны машинуудын замууд хэрэн сүлжиж, шороо тоос манарган, мал сүргийг нь үргээж, бэлчээрийг нь сүйтгэж байгааг тэрээр хуваалцжээ.
Ойр орчмынх нь хэд хэдэн нүүдэлчин өрхүүд ногоотой бэлчээр хайж, хэдийнэ хоёр зуу орчим километр алс газар руу нүүсэн байна.
Hunu аппликейшнийг үүсгэн байгуулагч, өөрөө нүүдэлчин малчдын удам болох Билгүдэй хэлэхдээ уламжлалт отор нүүдэл, нүүдлийн соёл иргэншил нь өөрөө байгаль орчноо хамгаалах нэгэн хэлбэр байдаг гэжээ.
Билгүдэй Франс Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа бид уламжлалт арга ухаанаасаа суралцаж, түүнийгээ орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололттой зөв хослуулах нь хамгийн чухал байна хэмээн онцолсон юм.
ТАТАР МАЙДАР





Нийгэм



