Dark Light
Нийгэм | 2026-09-21

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ОРОЛЦОЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд шууд хүргэх зорилготой “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаа өнөөдөр буюу 9 дүгээр сарын 21-нд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д эхэллээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэн худалдаа 21 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн үзэсгэлэн худалдаа 9 дүгээр сарын 21-27-ний өдрүүдэд үргэлжилнэ.

Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд “Үндэсний үйлдвэрлэл-Бидний бахархал” уриан дор 80 жилийн түүхт, чанар, технологиор тэргүүлэгч “Мах Импэкс” ХК, 42 жилийн түүхт, Хүнсний Манлай үйлдвэр “Талх Чихэр” ХК болон Томбат” ХХК, “Милл Хаус” ХХК, “Нүүдэл Жи” ХХК, “Прайм Пастри” ХХК, “Өв Соёл” ХХК нэгдэн оролцож байна.

Үндэсний үйлдвэрлэгчид үзэсгэлэн худалдаагаар өөрсдийн онцлох бүтээгдэхүүн, брэндүүдийг танилцуулахын зэрэгцээ амталгаат, урамшуулалт худалдаа зохион байгуулж, хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдан авах боломжийг бүрдүүлжээ.

Мөн үзэсгэлэнгийн өдрүүдэд бүтээгдэхүүн танилцуулга, тайзны хөтөлбөр зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулагдаж, үндэсний үйлдвэрлэгчид хэрэглэгчидтэйгээ шууд харилцах боломж бүрдэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19