АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг үргэлжилж буй цохилтын давалгаа “удаан үргэлжлэхгүй” гэж мэдэгдсэн ч АНУ-ын Зэвсэгт хүчин шаардлагатай үед дахин цохилт өгөхөд бэлэн байгааг онцолжээ.
Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө Ормузын хоолойн дагуу Ираны шинээр байрлуулж байсан хамгаалалтын болон довтолгооны зориулалттай тоног төхөөрөмжүүдийг устгасан гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр “Өнгөрсөн шөнө маш хүчтэй цохилт өгсөн. Бид хүссэн үедээ дараагийн цохилтыг өгөхөд бэлэн” хэмээлээ.
Мөн Иран “миномётын пуужин” бүтээхийг оролдсон бөгөөд АНУ түүнийг устгасан гэж Трамп мэдэгдэв.
Есдүгээр сарын 1-нд АНУ-ын Төв командлал Ираны нутаг дахь хэд хэдэн байнд цохилт өгснөө мэдээлсэн бол Иран хариуд нь АНЭУ, Йордан, Ирак, Бахрейн дахь АНУ-ын цэргийн баазуудыг онилсон гэж мэдээлжээ.








Нийгэм




