2026 оны есдүгээр сарын 04-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Од эрхэс таны ажил мэргэжлийн харилцаанд нь төвөг удна. Бизнесийн хамтрагч нар гаргасан шийдвэрийг хүлээж авахдаа тийм ч таатай хандахгүй бололтой. Хэцүү нөхцөл байдлыг үл тоомсорлох нь бүх юм эргээд хэвэндээ ортол их хугацаа зарцуулах хэрэгтэй болгоно. Авьяаслаг уран бүтээлчид онгод, урам зоригтой байх тул илүү бүтээлч болно. Залуу хүмүүс сурч боловсрохдоо анхаарахын зэрэгцээ цагийг аль болох баяр баясгалантай өнгөрөөхийг хичээ.
Үхэр: Од эрхэс өөртөө хүлээх үүрэг хариуцлагыг тодотгож байна. Илүү нарийн зүйлсийг зохицуулснаар үр бүтээлтэй байдлаа нэмэгдүүлэх боломжтой. Төвөг удсан асуудлын талаар эргэцүүлэн бодох тул ганцаараа илүү их цагийг өнгөрөөнө. Зав гарган бясалгал хий. Их зүйлд санаа зовох хэрэггүй. Зорилгоо шинээр ухамсарлаж, өөрийгөө илүү их хөгжүүлж эхлэх нь танд их тустай байх болно. Тэгвэл таны хүсэл алхам алхмаар урагшлах болно.
Ихэр: Од эрхсийн нөлөөгөөр таагүй зүйлс тулгарах болно. Маргаантай асуудлаас болоод уулзалт хэлэлцүүлэг хүнд байдалд орно. Энэ нь амжилтын хэм хэмжүүрээ тогтооход амаргүй болгох ч дургүй зүйлсээ бүү хүчлэн хий. Таны ажиллаж байгаа байр байдал зарим нэг хүмүүст таалагдахгүй бөгөөд тэд таныг замаасаа холдуулах гэж хичээнэ. Өрсөлдөөнд тэсэж үлдэх нь танд хэрэгтэй дасгал болно. Орой хайртай хүнтэйгээ хамт байж, завгүй ажлын долоо хоногийг амар тайван дуусга.
Мэлхий: Боловсрол мэдлэгээ дээшлүүлэх гэж байгаа хүмүүс орчин үеийн хамгийн зөв арга барилыг сонгох хэрэгтэй бөгөөд таны энэ зорилгыг од эрхсийн зүгээс ивээх болно. Та ажил мэргэжилдээ амжилт гаргахын тулд ямар нэг судалгаа шинжилгээ хийх гэж байгаа бол эхлүүлэхэд хамгийн тохиромжтой үе байх болно. Санамсаргүй үйл явдал таны сэтгэлийн шархыг сэдрээж мэдэх тул сэтгэлийн хөдлөлөөр аливаад хандах хэрэггүй.
Арслан: Өнөөдөр уужуу тайван сэтгэл, өгөөмөр зан гаргах хэрэгтэй болно. Хүсэл сонирхол тань завгүй байлгана. Амьдралын хэмнэл хурдсах бөгөөд энэ нь заримдаа сайн ч ихэнх үед нь та ядарч, муухай ааштай болж мэднэ. Хашир хянамгай байж таагүй нөхцөл байдлаас бултах хэрэгтэй. Эргэн тойрны тань эмх цэгцгүй байдал хүндрэл авчирч мэдэхээр байна. Таны анхаарлын төвд ороогүй, төсөөлж байгаагүй асуудалд ч бэлэн бай.
Охин: Зарим ажлыг дуусгах нь маш чухал учир бүх аргаар чармайн ажиллах бололтой. Үүрэг даалгаврыг гүйцэтгэх нь чухал ч санхүүгийн зарлага нь боломжтой ашгаас хэтрэх ёсгүй. Эмх цэгц, дэг журмыг чухалчлахгүй бол эрч хүчээ дэмий үрнэ. Өөртөө түшиг тулгуур болох хэн нэгнийг олж авахгүй бол зорилгодоо хүрч чадахгүй бололтой. Та бүх ажлыг өөрөө гардан хийж хэрэггүй. Бусдын оролцоог үгүйсгэх нь багагүй хүндрэл учруулна.
Жинлүүр: Од эрхсийн нөлөө таны бүтээлч чадварыг тань нэмэгдүүлэх болно. Гэхдээ үр дүн хүлээсэн хэмжээнд хүрэхгүй өдөр болно. Ажилтай байж л мөнгөтэй болох болно. Хэт их сэтгэл хөдлөлд автвал санаагаар унах тул илүү нарийн зохион байгуулалттай бай. Гэхдээ зарим үед хэсэгхэн зуур нүдээ аниад сайхан зүйл мөрөөдөж, тархиа амрааж болно. Чөлөөт цаг гарвал найз нөхөд, санаа нэгтнүүдтэйдээ харьцахад таатай.
Хилэнц: Мөнгө зарцуулах шаардлага нэмэгдэх ч орлого олох боломж гарч ирнэ. Мөнгө сайн олох боломж чухал ч өөрийн үнэ цэнээ өсгөх арга барил чухал. Төсөөлөх чадварын ачаар бүтээлч санаачилга, эрэл хайгуулын ажил сайжирна. Харин төвөгтэй санхүүгийн гэрээ хэлэлцээрийг хойшлуулах нь ухаалаг алхам болох ба зарим бодит бус зорилго таныг хэт өөдрөг үзэл хандлагатай болгосон байж мэднэ.
Нум: Од эрхсийн зүгээс таны харилцаа холбоог идэвхжүүлж, ой ухаанд буусан бодлоо үгээр зөв илэрхийлэхийг чухалчилж байна. Таны сэтгэлийн үг бусдыг даллан дуудна. Харилцааны хил хязгаарыг сайн мэдэрч, хэрэгтэй үед үгүй гэж хэлж сур. Гэхдээ аливаад чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Ухаантай хүмүүс ирээдүйгээ зөвөөр харж сонголтоо хийж сурах хэрэгтэй байна.
Матар: Хууль эрх зүйтэй холбоотой ачаа таны нуруун дээр ирэх магадлалтай. Гэхдээ зөв санал санаачилга гаргавал удахгүй сэтгэл санаа тайван болно. Энэ өдөр өөрийн сэтгэл зүйг анхаарч, дотоод мөн чанараа таньж авахад тохиромжтой. Зарим хувийн асуудал чинь далд байх нь зохистой учраас олон нийтэд ил гаргалгүй дотроо хадгал. Эргэлзсэн зүйл байвал итгэл найдвар олох хүртлээ сэтгэлээ барь.
Хумх: Эрч хүч өнөөдөр бага зэрэг сулрах болно. Өөрөө өөрийнхөө төлөө зүтгэж, бусдаас аврал ирэхгүйг гэдгийг ойлго. Бусад хүмүүст таалагдахгүй учраас л та өөрчлөгдөх ёсгүй гэдгийг сана. Хүмүүс энэ байдалд сэтгэл дундуур байж болно. Бусдын сэтгэлийн зовлонтой асуудалд оролцохоос зайлсхий. Хэрэв бусад хүмүүс танд итгэж нууцаа ярьсан бол тэдний итгэл найдварыг алдахгүй байх хэрэгтэй.
Загас: Нөлөө бүхий хүмүүстэй уулзах боломжийг шүүрэн ав. Үнэнч итгэлтэй хамтрагч болж чадах чадварлаг хүмүүстэй холбоо тогтоо. Од эрхсийн бүтээлч хандлага дор таны оновчтой санаа, онцлог бүтээлүүд дэмжигдэнэ. Хичээл зүтгэлээр олсон шинэ санаандаа няхуур ханд. Шинэ үйл ажиллагаа эхлэхэд нааштай байх ч өмнө нь хойшлуулсан ажлаа дуусгах цаг үе.
АДМИН







Нийгэм




