Аргентины Хөлбөмбөгийн холбоо шигшээ багийн карьераа өндөрлүүлсэн Лионель Мессиг хүндэтгэх өргөн хүрээний арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.
Дотоодын эрэгтэй, эмэгтэй бүх тэмцээний дараагийн тойргийн тоглолтыг яг 10 дахь минутад нэг минутын турш зогсоож, тоглогчид болон хөгжөөн дэмжигчид Мессиг алга ташин хүндэтгэх юм.
39 настай Месси Аргентины шигшээд нийт 207 тоглолтод оролцож, 125 гоол оруулан, 68 гоолын дамжуулалт өгсөн байна. Тэрбээр шигшээ багийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий тоглогчдын нэгээр карьераа өндөрлүүлсэн юм.







Спорт




