БИЛГИЙН ТООЛЛЫН 23 /2026.09.04/ БААСАН ГАРАГ
НАМРЫН ТЭРГҮҮН УЛААН БИЧ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР
- Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
- Наран ургах, шингэх: 06.14-19.29
- Барилдлага: Шид
- Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
- Суудал: Шороо
Аргын тооллын 9 сарын 4, Сугар гараг. Билгийн тооллын 23, Чөлөөт эх одтой, цагаагчин могой өдөр. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
АДМИН







Нийгэм




