Dark Light
Гадаад | 2026-09-03

ХҮНИЙ ЧИХЭНД ХАМГИЙН СОНСГОЛОНТОЙ ЖИРГЭЭТЭЙ ШУВУУГ ТОГТООЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Германы Тюбингений их сургуулийн биологичид шувуудын жиргээний ямар шинж чанар хүнд илүү таатай сонсогддогийг судалжээ. Судалгаагаар хэт чанга биш, өндөр өнгөтэй, олон янзын бүтэцтэй аялгуу хамгийн таатайд тооцогдсон байна.

Туршилтад 84 хүн оролцож, Европын 123 төрлийн шувууны дууг сонсон 1-5 оноогоор үнэлжээ. Үр дүнд нь хар хөөндэй (Turdus merula) 4.52 оноогоор тэргүүлсэн бол жижиг шар шувуу (Tyto alba) 1.32 оноогоор хамгийн сүүлд орсон байна.

Судлаачдын үзсэнээр, хүмүүс намдуу чанга боловч өндөр өнгө аястай, давтамжийн хүрээ нь харьцангуй нарийн дууг илүү таатай хүлээж авдаг аж. Мөн олон өөр элементээс бүрдсэн, бүтэц нь илүү баялаг жиргээ илүү “үзэсгэлэнтэй” сонсогддог болохыг тогтоожээ.

Харин 2.4-5.5 кГц орчмын давтамжтай дуу хүний сонсголд илүү хурц, тавгүй санагдах хандлагатай байжээ. Судлаачид энэ давтамжид хүний сонсголын систем илүү мэдрэмтгий байдагтай холбон тайлбарласан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00