Dark Light
Нийгэм | 2026-09-08

НЕФТИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АГУУЛАХЫН ОЙРОЛЦОО ИХ ХЭМЖЭЭНИЙ ХАЯГДАЛ ИЛЭРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэлийн Байгаль орчны газраас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Рашаант өртөө орчимд шинээр баригдаж буй нефтийн бүтээгдэхүүний агуулахын ойролцоо их хэмжээний хаягдал илэрсэн талаарх иргэний гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар “...” ХХК-ийн эзэмшлийн талбайд нефтийн бүтээгдэхүүний хаягдал болон лаг, битум зэрэг бодисыг зориулалтын бус байдлаар хадгалсан, зарим хэсэг нь асгарч газрын хөрсөнд шингэсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.
Мөн талбайд хаяг шошго тодорхойгүй бодис бүхий савнууд байсны зэрэгцээ газар шорооны ажил гүйцэтгэж байсан нь шалгалтаар илэрсэн байна.
Илэрсэн нөхцөл байдалтай холбогдуулан Экологийн цагдаагийн алба болон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчдэд мэдээлж, газар дээр нь үзлэг хийлгэн, хөрс болон холбогдох цэгүүдээс нийт 11 дээж авч шинжилгээнд хүргүүлжээ.
Хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал нь Эрүүгийн тухай хуулийн 24.1 дүгээр зүйлд заасан “Байгаль орчныг бохирдуулах” гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул холбогдох материалуудыг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. 

Эх сурвалж | Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00