Dark Light
Нийгэм | 2026-09-08

РАШААНТ ӨРТӨӨ ОРЧИМ ГАЗРЫН ТОСОН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР БОХИРДСОН ХЭРГИЙГ ЦАГДАА ШАЛГАНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Нийслэлийн Байгаль орчны газраас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Рашаант өртөө орчимд шинээр баригдаж буй газрын тосон бүтээгдэхүүний агуулахын ойролцоо их хэмжээний хаягдал илэрсэн талаарх иргэний гомдол, мэдээллийн дагуу шуурхай хяналт шалгалт хийлээ.
 
Шалгалтаар нэр бүхий ХХК-ийн эзэмшлийн талбайд газрын тосон бүтээгдэхүүний хаягдал болон лаг, битум зэрэг химийн хортой байж болзошгүй бодисыг зориулалтын бус байдлаар хадгалсан, улмаар зарим хэсэг нь асгарч газрын хөрсөнд шингэсэн байж болзошгүй ноцтой нөхцөл байдал тогтоогдсон байна. Мөн тус талбайд хаяг шошго нь тодорхойгүй бодис бүхий савнууд байснаас гадна зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажил гүйцэтгэж байсан зөрчил илэрчээ.
Илэрсэн нөхцөл байдалтай холбогдуулан Экологийн цагдаагийн алба болон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчдэд яаралтай мэдээлж, газар дээр нь хамтарсан үзлэг хийлгэсэн байна. Шинжээчдийн баг хөрс болон холбогдох эрсдэлтэй цэгүүдээс нийт 11 дээж авч, нарийвчилсан лабораторийн шинжилгээнд хүргүүлээд байна.
 
Хяналт шалгалтаар тогтоогдсон уг үйлдэл нь Эрүүгийн тухай хуулийн 24.1 дүгээр зүйлд заасан “Байгаль орчныг бохирдуулах” гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул Нийслэлийн Байгаль орчны газраас холбогдох баримт материалуудыг хуулийн дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байна.
 
Байгаль орчныг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн аливаа үйлдлийг хуулийн дагуу эцсийг нь хүртэл шийдвэрлэх болно хэмээн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00