Энэ 7 хоногийн /2026.09.07 - 09.13/ зурхайг танилцуулж байна.
Хонь: Аливааг өөрийнхөөрөө хийхийг хүсэх ч олдсон боломжоосоо илүү гарах хэрэггүй. Хэтрүүлж хийвэл эсрэг үр дүнд хүрч болзошгүй. Гэнэтийн шийдвэр аюул бий болгоно. Од эрхсийн нөлөө ажил хийх эрмэлзэл төрүүлэх боловч өөрийгөө илүү анхаар. Чухал мэдээ хүлээн авна. Хамтарч ажиллах боломж гарна. Харилцан ойлголцол үүсгэж, түншлэлийн гэрээ хийх хүмүүс мэргэжлийн хүнээс нь зөвлөгөө аваарай. Хийж байгаа ажлынхаа дүрэм журмыг дагахгүй бол ажлын шаардлага хангахгүй нөхцөл үүсэж болзошгүй. Ихэнх хүмүүсийн амьдралын эрч хүч тийм ч өндөр биш байна. Тиймээс өөрийн авьяас чадварыг илтгэн харуулах болон тухайн нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэх чадвар сул байна. Биеийн дархлаагаа сайжруулах ямар нэгэн зүйлийг хийх хэрэгтэй гэдгийг од эрхэс сануулж байна. Дотнын хүмүүсээ санаа сэтгэл болон эд материалын хувьд дэмжээрэй. Дотнын хүмүүстээ шийдэхэд төвөгтэй асуудлыг нь шийдвэрлэхэд өөрийн оюун ухаанаа ашигла. Долоо хоногийн сүүл рүү ойлгомжгүй нөхцөл байдал бий болох ба хэн нэгэнтэй ирээдүйн тухай ярилцах хэрэг гарна. Магадгүй ямар нэгэн зүйлийг магадалж шалгаагүй ч зөв таамаглаж байж болох юм. Чухал ярилцлагад орно. Эсвэл чухал шалгалт өгөх бөгөөд юуны өмнө сайн бэлдэх хэрэгтэйг санаарай. Хэрвээ та тэвчээртэй байхгүй бол гаднын нөлөөллөөс болж удирдах албаныхантайгаа харилцахад хэцүү байх болно. Сэтгэл санаа ихээхэн тавгүй байгаа тул тэсвэр тэвчээрийг тань барна. Хэрэв гадаад руу аяллаар явах гэж байгаа бол санхүүгийн асуудлаа цэгцлэх хэрэгтэй. Од эрхэс өөрийгөө бусдад сайнаар илэрхийлэхэд нөлөөлөх тул хайр дурлал хүчтэй илэрнэ. Та бусдыг энэрэн хайрладаг өгөөмөр нэгэн болохын хирээр буулт хийж сурна. Зөрчилдөөнтэй байсан хүнтэйгээ буцаж эвлэрэхэд тохиромжтой үе тохиож байна. Таны анхаарлыг татаж толгойд чинь эргэлдсэн янз бүрийн бодол амрах зав чөлөө өгөхгүй хэдий ч та аль болох тайван байх хэрэгтэй. Бүтэшгүй болон биелэх нөхцөл байдал нь бүрдээгүй санаануудыг орхи. Гэр бүлтэй хүмүүс үр хүүхдүүддээ анхаарал хандуулж, тэдэнтэйгээ хамт цагийг өнгөрөөвөл ажлын ачааллаас гарч чадна.
Үхэр: Бизнесийн үйл ажиллагаанд бүхий л цаг заваа гаргаж чадвал нөхцөл байдал таны талд эргэнэ. Мөнгө зээлэх гэсэн бусдын хүсэлтэнд татгалзах хэрэгтэй болно. Танд хүрэлцээтэй хэмжээний мөнгө байхгүй эсвэл байгаа мөнгөө эргэлтэд оруулах зайлшгүй цаг үе гэдгийг тэд ойлгоно. Элдэв хов живээс хол байх нь таныг эрүүл ухаанаа хадгалахад туслана. Бусадтай харьцахдаа хөнгөмсөг зан аль болох гаргахгүйг хичээ. Арвич хямгач байж, төсвөө зөв хуваарил. Илүү санхүүгийн ашиг ирнэ. Харин энэ үед бага хэмжээний өрөө дарж эхэл. Гэр бүлийн гишүүдтэйгээ хамт шийдвэр гаргах хэрэгтэй. Чиний дэмжлэг тэдэнд маш гайхамшигтайгаар нөлөөлнө. Шинээр бизнес эрхлэгч нар орлого, ашгаа зөв хуваарил. Ашиг сонирхол нийлсэн хүмүүсийн уулзалт дээр биеэ зөв авч явж чадвал хэлэлцүүлэг маргаан их нөхөрсөг, хөгжилтэй байна. Мэдлэг мэргэжлээ сайжруулах бүхий л зүйлийг хийх бөгөөд эцэст хүссэн түвшингээ тодорхойлж авах болно. Хууль шүүхийн асуудал байгаа бол хангалттай баримт цуглуулж, бүрэн төгс бэлтгэлтэй байх нь чухал. Долоо хоногийн сүүл рүү од эрхсийн нөлөөгөөр чухал гэрээ хэлэлцээр байгуулах, алдар нэр хүссэн төлөвлөгөө зохиоход тохиромжтой үе. Гэхдээ тооноос чанарыг илүүд үзэх үе. Бүх төрлөөр бүтээлч байж, шинийг эрэлхийлнэ. Өөрийн бүтээсэн эд хэрэгслээ зарах эсвэл гадаадад гаргах шинэ зах зээл судлах болно. Дэмий зүйлд мөнгөө цацаад байлгүй, хэдий чинээ их мөнгө зарцуулна тэр хэмжээгээр л мөнгө хуримтлуулах ёстой гэдгийг бүү март. Оюун санааны сургалт нь танд амьдралын өөр нэг хэтийн төлөвийг үзүүлэх ашиг тустай. Нөлөө бүхий хүн амьдралдаа боломжийн өөрчлөлт хийхэд тань туслана. Хамтын үйл ажиллагаанаас болж сэтгэл хөдлөлд автаж магадгүй. Хэрэв таны оролцоо сэтгэлд тань нийцэж байгаа бол бүү сандар. Харин ч таныг гэр бүлээс тань холдуулж буй ачаалалтай цагаа багасга. Аль болох тайван байж, ойр дотнын хүмүүстэйгээ хамт гэртээ амар. Ганц бие хүмүүс ажилдаа хэт анхаарснаар хувийн амьдралаа хайхрахгүй байгаа мэдрэмжийг амсана.
Ихэр: Ажил мэргэжилдээ зориулсан хүчин зүтгэлийн чинь үр дүн таныг урамшуулна. Онцгой санаа таныг амьдралд идэвхтэй байлгах болно. Таны нэр хүнд, нийгмийн байр суурь нэмэгдэх бололтой. Шинэ орчинд дасах гэж хичээж буй хүмүүсийн хувьд шинэ найз нөхөдтэй болох сайхан боломж бий болно. Ихэнх хүмүүс өөрийнхөө нийгэмд хандах байр суурийг сайн тийшээ эргүүлж албаны асуудлаар шийдвэр гаргах болно. Амжилтын шат өөд авирах амттай ч бас үнэтэй байна. Элдэв хов жив, дэмий ярианд орооцолдохоос татгалз. Хэн нэгэн хүн эсвэл гаднын нөхцөл байдал таны итгэл үнэмшлийг сорих болно. Аливаад тэвчээртэй, хүлээцтэй хандахгүй бол хэрүүл маргаан үүсэж магадгүй. Зарим ойлгомжгүй зүйлс, харилцаа холбооны асуудал, техникийн саатал зэрэг нь таныг зовоох болно. Хамтын ажиллагаанд талуудын санаа зөрөлдөж, маргалдаан үүсэх бололтой. Долоо хоногийн сүүл рүү од эрхэс таны харилцааны асуудалд голлон нөлөөлөх тул удаан хугацааны хамтын ажиллагаандаа нэр төртэй хандахыг дэмжиж байна. Хэдийгээр бүх юм саадгүй мэт байх ч тааварлаж байсан боломж бололцоо хүссэнээр болохгүй. Шийдвэр гаргахын өмнө бодит баримт дээр суурилж, тунгаан бодохыг сануулж байна. Төсөөлөх мэдрэмж ихэснэ. Энэ үед мөрөөдлийн ертөнц рүүгээ хэт орохоос болгоомжил. Нөхцөл байдлаа хянахгүй бол эргэн тойрны хүмүүсийн санааг зовооно. Гэр болон гэр бүлтэй холбоотой асуудлууд анхаарал хандуулахыг шаардана. Өөрийнхөө хувьд хамгийн чухал зүйлдээ анхаарлаа хандуулж бусад хэрэггүй зүйлсийг цагийн хуваариасаа арилгах хэрэгтэй. Худалдаж авах эсвэл зарах, түрээслүүлэх зэрэг өмч хөрөнгөтэй холбоотой ажил хэрэг явагдах бололтой. Хүмүүс өөрсдийн хайр дурлалын дур хүслээ илэрхийлэхэд тохиромжтой үе юм. Мөн өөрийн гадаад үзэмжид өөрчлөлт хийж, үсээ янзлуулахад хамгийн тохиромжтой.
Мэлхий: Шинжлэх ухаан таних мэдэхүйн чиглэлээр мэдлэгээ дээшлүүлэх боломж гарна. Чухал уулзалтад оролцох бол өөртөө бүү эргэлз. Хийж амжаагүй ажлаа дуусгах хэрэгтэй болно. Таныг юу аз жаргалтай болгодог гэдгийг олж мэдсэнээр амьдралдаа чухал шийдвэрийг гаргах болно. Саад бэрхшээл тохиолдох ч амьдралын эрч хүч, хүсэл эрмэлзэл тань буурахгүй. Үүсэж байгаа зөрчил маргаанд хөндлөнгийн үйл явдал болон бусад хүмүүсийг буруутгах хэрэггүй. Бодол санаа сайн төвлөрөхгүй байгаа бол сэтгэлзүйн зөвлөгөө авахад тохиромжтой үе. Сэтгэл санааны доройтол нь биеийн эрүүл мэнд муудах шалтгаан гэдгийг ойлго. Бизнес эрхлэгч нарт төр захиргааны нэмэлт дүрэм журам хүндрэлээс гарах гэж хичээхэд нь саад гарна. Гадны нөхцөл байдлаас болж танд багагүй мөнгөн тусламж хэрэгтэй болж мэдэх юм. Аливаа зүйлийг тайвнаар хүлээн авч тогтвортой бай. Эрсдэлтэй зүйл хийхээсээ өмнө бодол санаа болон дур хүслээ цэгнэ. Долоо хоногийн дунд үеэс хойш амьдралын эрч хүч буурах хандлага ажиглагдах тул идэвхийлэн ажиллах болон эрэл хайгуул хийх зэрэгт тохиромжгүй байна. Хэрвээ та ажлаасаа сэтгэл ханамжийг мэдэрч чадахгүй байгаа бол өөрчлөлт хийхээс бүү татгалзаарай. Өөрийн төлөвлөгөөг нэн тэргүүнд тавьснаар энэ нь танд ажил үүргээ амжилттай дуусгах боломжийг өгнө. Нэр төрд саад болохуйц шалихгүй асуудлуудыг хөндөх хэрэггүй. Та бусад хүмүүст туслахыг хүсэх боловч энэ нь төвөг учруулж ажлыг чинь нэмэгдүүлж магадгүй юм. Гэхдээ харилцаа холбооны бүх давуу талыг хадгалахыг хичээ. Таны нэр хүндэд муугаар нөлөөлж байгаа хамтрагчтай нартай ойлголцох хэрэгтэй болно. Шинэ найзуудтай болох хэдий ч хурдан бүү дотносоорой. Энэ үед аялалд гарах болон аялалтай холбоотой асуудлуудыг зохицуулахад таатай. Гэр бүлтэй болон ганц бие хүмүүс ялгаагүй хайр сэтгэлийн харилцаа тогтворгүй байх магадлалтай. Хувийн амьдралд урам хугарч болзошгүй. Хайртай хүнтэйгээ элдэв гомдол, хардалтаас болж харьцаагаа муутгахаас сэргийл. Нэгэн хэвийн байдлаас залхаж буй бол сонирхолтой үйл ажиллагаанд оролц. Болох үйл явдал таны уйтгар багасгах болно. Санхүүгийн хувьд тогтвортой байх нь өмч хөрөнгөө хэрхэн эзэмшиж хуваарилахаас голлон хамаарна. Та яарснаас буруу шийдвэр гаргахад хүрнэ.
Арслан: Гэнэтийн мэдээ таныг төлөвлөгөөгөө эргэж харж, өөрчлөлт хийхэд хүргэж мэднэ. Хамгийн гол хүсэл мөрөөдлөө бодит зүйл болгохыг эрмэлзээрэй. Таны авьяасыг од эрхэс зүй ёсоор шагнана. Уран бүтээлч болон зохион бүтээгч нарт шинэлэг сайхан санаа төрнө. Олон үйл явдлын нийгэмд үр ашигтай чанаруудыг таньж авна. Өөртөө удирдагчийн үүрэг авахыг хичээнэ. Өөрөө голлох үүрэг гүйцэтгэхгүй байсан ч ямар нэг олон нийтийн ажил хэргийг хойш нь татахаас болгоомжил. Олон хүний анхааралд өртөх магадлал нэмэгдэнэ. Эрч хүчээ зөв хүсэл тэмүүлэл рүү чиглүүлснээр утга учиргүй хэрүүлээс зайлсхийж чадна. Сөргөлдөөнийг хөнгөвчлөх хөгжилтэй зүйл бодож ол. Өөртөө итгэл дүүрэн байх нь бусдыг татаж, сайн үнэлгээ авна. Хүмүүстэй зөв харилцах нь өөрийгөө илэрхийлэх чадвараа хөгжүүлэх боломж өгнө. Долоо хоногийн сүүл рүү од эрхсийн хандлага нь таны өдөр тутмын уйтгартай хэмнэл, ажлын хэв маягаа өөрчлөх хэрэгтэйг сануулж байна. Хаана ч байсан үргэлж зохион байгуулалттай бай. Алдаа бүтэлгүйтлийнхээ талаар эргэж бодолгүй, аль болох хурдан мартахыг хичээ. Од эрхсийн нөлөөгөөр эрч хүчтэй гэрэлтэн гялалзах болно. Таалагддаг хүмүүстэйгээ хамт өдрийн хоолонд ор. Та сайхан ярилцлага, халуун дулаан уур амьсгалаас гайхалтай санаа олох болно. Хувийн бүтээлч чадвар өсөх бөгөөд энэ нь таныг хүмүүст таниулахад туслах болно. Гэртээ өөрийн гараар засвар хийх гэж байгаа бол ойр дотнын хүмүүсээсээ ч тусламж авахыг хичээ. Гэхдээ орон гэрээ хямд төсөр үнээр засварлах хэрэгцээтэй байсан ч эцсийн үр дүнд нь та сэтгэл хангалуун байх хэрэгтэйг сана. Зарим зүйл дээр мөнгөө хэт их хэмнэх хэрэггүй байх.
Охин: холбоотой таны санхүүгийн боломжийг дээшлүүлэх гэнэтийн орлого орж ирж болзошгүй. Энэ үеэр сайн дурын ажилд оролцвол сэтгэлийн их баяр баясгалан авах болно. Таны нэр хүнд өснө. Зарим үед аз туршсан зүйлд нөөц бололцоогоо ашиглавал бүтэлтэй байдаг. Хэсэг хугацааны туршид хязгаарлагдсан байсан харилцаа холбооны шугамууд нээгдэх болно. Харин гэнэтийн танилд итгэж болохгүй. Зарим нэг таагүй харьцаанаас болж бие тань тавгүйднэ. Сэтгэл хөдлөлөө хэнд ч бүү харуул. Тайван бус байдал таны цагийг дэмий үрж, хөгжил дэвшилд тань саад хийх төлөвтэй байна. Эрч хүчээ олон зүйлд дэмий үрэхээс зайлсхий. Долоо хоногийн сүүл рүү чухал асуудлыг шийдэхдээ баримт нотолгоонд илүү тулгуурла. Тогтвортой үйл ажиллагааг баримтал. Зөрчил маргаан гарч болзошгүй тул илүү чухал баримтыг гартаа оруулж ав. Хэдийгээр та үргэлж бусдын дэмжлэгийг аваад байдаггүй ч одоо таны гаргасан санаачилгыг хүмүүс дэмжиж байгааг мэдрэх болно. Эрч хүчээ энэ чигээр нь тогтвортой байлгаж, бүтэлгүй хүмүүст итгэхээсээ татгалз. Гэр бүл үр хүүхдүүддээ анхаарал тавих хэрэгтэй болжээ. Гэр бүлийн дотоод асуудлаар сайн ярилцаж чадвал халуун дулаан уур амьсгал бий болно. Ганц бие бол хайр дурлалтай учрах бөгөөд энэ хүн таны өмнө нь төсөөлж ч байгаагүй хүн байх болно. Хайр дурлалд хил хязгаар байдаггүй гэдгийг сана. Яг одоо өөртөө анхаарч, гадаад төрхийнхөө сэтгэл татам байдлыг сэргээх хэрэгтэй. Амралт зугаалгад сэтгэл татагдана. Хэцүү байсан ч найзаасаа мөнгө зээлэхээсээ болгоомжил. Энэ үед үүсэх үл ойлголцол найзын харилцаанд сэв суулгана.
Жинлүүр: Санхүүгийн хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн худалдаа хийхдээ мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах хэрэгтэй. Сонирхолтой бөгөөд өвөрмөц байдлыг бий болгох эд зүйл худалдан авах нь ашигтай наймаа байх болно. Урт хугацааны зорилго болон сайтар бодсон төлөвлөгөөтэй бол өнөөдөр болох үйл явдал таныг урамшуулна. Хий дэмий уран зөгнөл, хоосон мөрөөдлөөр бодол санаагаа сарниах хэрэггүй. Их ажлаас болж ядарч байгаа бол эрч хүчээ дахин сэргээх арга ол. Ойр дотнын найзаасаа зөвлөгөөг нэрэлхэлгүй ав. Ажил хэрэгч хүмүүс гэрээ хэлэлцээр, худалдан авалттай холбоотой сайн мэдээ сонсоно. Ашиг орлогоо өсгөх эсвэл албан тушаал дэвших санал тавьсан бол түүндээ хүрэх бололтой. Сорилт шалгалтад бэлтгэж байгаа хүмүүс илүү их цаг зарцуулах хэрэгтэй. Та өөрийн гаргасан санаачилгаа сайтар нууцлахгүй бол хэн нэгэн таны санааг өөрийн болгож мэднэ. Урам зориг өгөх салбарт үйл ажиллагаа өргөтгөх боломж олдоно. Үүний тулд зарим зүйлийг өөрчилж магадгүй. Гэхдээ санаа бүү зов. Одоо бүх зүйл таалагдана гэдэг бүтэшгүй зүйл. Нэр нөлөөтэй хүмүүстэй харилцаа холбоо тогтоох боломж гарна. Долоо хоногийн сүүл рүү хэрэв та ямар нэг сонгуульд оролцож байгаа бол сонгогдох боломжтой. Амьдралынхаа санаснаар болохгүй байгаа зүйлүүдийг хяналтдаа авахад тун тохиромжтой цаг. Эерэг өөрчлөлтүүд хийх арга зам өмнө чинь байна. Хэрвээ болбол ачаалал ихтэй байгаа ажлаасаа татгалзах, завгүй амьдралаасаа холдож дотоод сэтгэлдээ анхаарлаа хандуул. Таны эрүүл мэндэд асуудал гарсан бол хэт ядрахаас өөрийгөө хамгаалж, амрах хэрэгтэй. Хайр сэтгэлийн асуудалд илүү анхаарснаар төлөвлөгөөгөө өөрчлөн хэсэг зугаацах бололтой. Улмаар амьдралын эрч хүч ч өснө. Зарим ажил аяндаа таатай болох мөч ирэх тул сайхан амарч, эрч хүчээ сэргээ. Тухтай байдлаа нэмэгдүүлэх, орчноо өөрчлөх зэргээр сонирхдог зүйлээ хий.
Хилэнц: Мэдээллийн урсгал ихсэх бөгөөд чухал мэдээллийг аль болох хурдан авах тухай санаа зовж байгаа бол сайн мэргэжилтэнтэй уулз. Энэ нь таны өмнө том боломж нээж өгнө. Таны ухаан санаанд мөнгө хийх шинэ санаа орж ирэх бөгөөд хэрэгжүүлэхээсээ өмнө үр дүнг сайн судал. Бизнесийн салбарын хүмүүс ажил ихтэй байх ба төрөл бүрийн сонголт хийхэд сайн үе. Од эрхэс таны мөнгө болон хүч чадлыг онцлохоос гадна ойр дотнын хамтрагч нартайгаа зөрчилдөх хүндрэл байгааг сануулж байна. Од эрхэс сэтгэл зовоосон чиг хандлагыг тодорхойлно. Хийж байгаа үйлдэл бүрдээ засвар хий. Эсрэг тохиолдолд дараа нь харамсах болно. Бодсоноос чинь илүү хэцүү бөгөөд хийж чадахгүй ажилд санаархаад хэрэггүй. Хуурамч мэдээллийг сайн ялгаж салгах хэрэгтэй. Бусдыг гоо сайхан болон авьяас чадвараар татах болно. Зөвхөн гадаад байдал бус дотоод сайхан үзэл бодолдоо анхаарал хандуулахыг од эрхэс зөвлөж байна. Өөрийнхөө муу талыг өөрчлөхдөө бүү эргэлз. Ажлын хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөх алхмыг сайн төлөвлө. Долоо хоногийн сүүл рүү удирдан зохион байгуулах үүрэг хүлээнэ. Энэ нь таны эртнээс хийхийг хүсэж байсан зүйл мөн бол боломжийг сайн ашиглаж чадвал сэтгэл ханамж их өгөх болно. Зав гарган хувийн асуудлаа хөөцөлдөж, эрүүл мэнддээ анхаарах нь зүйтэй. Мөн хайр дурлалын харилцаанд үүссэн асуудлыг шийдэхэд хамгийн тохирох үе гэдгийг од эрхэс танд сануулж байна. Гэр бүлийн гишүүн сайн холбоо харилцаатай байх нь танд таалагдана. Хосууд үнэхээр бие биедээ уусан шингэсэн мэт байж хайр сэтгэлээ бататгаж байгаа нь бахархалтай байна. Мөн сайн найзтайгаа өөрийн нөхцөл байдлаа хуваалцах их тухтай байна. Хуучны танилтайгаа тааралдана. Эртний дурсамжаа санагалзсан хүмүүс сайхан мэдрэмж олж авна. Сэтгэл санаа тогтворгүй байх тул боломжтой бол энэ үед сайн амарч ав. Шинэ ажлыг эрч хүчтэй эхлэх үндэс суурь нь амар тайван орчинд сайн амрах цаг үе. Мөн эрүүлжих дэглэмээ хэрэгжүүлж эхэл. Архины хэрэглээ болон хэт их өөх тостой хоол идэхээ хоригло.
Нум: Шинэ боломж нээх од эрхсийн нөлөөллийг зөв ашигла. Нийгмийн томоохон ажлын талаарх төлөвлөгөө тань бүтэмжтэй байх болно. Уран бүтээл хийх, сурган хүмүүжүүлэх зэрэг нь танд хамгийн тохиромжтой үе. Ажил хэрэгт саад гарч магадгүй тул энэ үед бэлэн байж саадыг түүртэлгүй давахыг хичээх хэрэгтэй. Ажил хэрэгтээ орчин үеийн шинэ техник технологийг ашиглаж сур. Өөрийн ажлыг хөнгөвчлөх сайхан аргуудыг цаг алдалгүй судал. Зарим хүмүүсийн ажил сэтгэлд нийцэхгүй байгаа бол өөрчлөлт хий. Ашиг орлого гэнэт гарч ирсэн зарлагыг давахад туслах болно. Танд хүмүүсийг буруу дүгнэх хандлага ажиглагдана. Хувийн ашиг сонирхлоо аливаа харилцаанд чухалд тавихгүйг хичээ. Бусад хүмүүстэй сайхан харьцаж тэдний санаа бодлыг тэвчээртэй сонс. Шинэ ажил эхлүүлэхээсээ өмнө одоо хийж буй ажлаа бүрэн дуусга. Долоо хоногийн сүүл рүү таны санхүүгийн амжилтаар ойр дотнын хүмүүс тань бахархах болно. Шүүмжлэх мэдрэмж өндөр байгаа болохоор аливаад дүн шинжилгээ хийхэд тохиромжтой. Ийм үед юу ч амласан үнэнийг далдлах хэрэггүй. Хэрвээ асуудал таны талд шийдэхгүй бол сэтгэл санаагаар унах болно. Ажил хэргийн сэтгэл татам санал гарч ирэх хэдий ч чөлөөт цагаа гэр бүлийнхэн болон найзууддаа зориулах нь ухаалаг алхам байх болно. Халдварт өвчин тусах магадлал байна. Олон нийтийн газраас зайлсхий. Амин дэмээр баялаг жимс, ногоо их хэрэглэ. Мөрийтэй тоглоом эрсдэлтэй зүйлд дурлаж байгаа хүмүүс хожиж чадахаасаа хамаагүй ихийг алдах болно. Хайртай хүмүүсийн зөвлөгөө урам зориг өгч чадна. Гэр орны ая тухтай байдлыг бүрдүүлснээр олон ажлыг амжилттай гүйцэтгэж чадна. Бухимдал стресс үүсгэхгүйн тулд гэр бүлдээ анхаарал тавь. Өөрчлөлтөөс бүү хойш суу. Таны гэр бүлд тав тухыг авч ирнэ.
Матар: Зарим хандлага таныг сэтгэл санаагаар унагана. Сэтгэл санааны хөөрөл нь үл ойлголцох байдалд оруулж, дотнынхоо хүмүүстэй зөрчилдөх шалтгаан болно. Иймээс юу чухал уу гэдгийг сайн бодож шийдвэр гарга. Шаардлагатай гэсэн зүйлдээ л зарлага гарга. Таны нийтэч харьцаа ажил амьдралдаа шат ахих нөхцөлийг бүрдүүлнэ. Идэвх санаачилгатай байж ямар ч тохиолдолд ухрахгүй бай. Олдсон боломжийг ашигла. Боломж гарвал найз нөхөд эсвэл түншүүдийн хамт цагийг сайхан өнгөрөөхийг хичээ. Санхүүгийн нөөцөө хадгалж хамгаалах нь сэтгэлийг чинь амар тайван байлгана. Таны төрөлх сайн зан чанарууд идэвхижнэ. Одоогийн амжилтаас таны ирээдүйн сайн сайхан байдал хамаарах болно. Долоо хоногийн сүүл рүү таны бусдын сэтгэлийг татах чадвар маш өндөр байх бөгөөд энэ нь албан тушаал ахиж, ажилдаа амжилт гаргахад нөлөөлөх болно. Таны хийж буй судалгаа шинжилгээ амжилттай болох бөгөөд шинэ мэдээлэл үр ашиг авчрах болно. Сэтгэл санаа өндөр байвал зарим таагүй дурсамжаа засаж чадна. Од эрхсийн нөлөөлөл таны бизнес ажил төрөлд түлхүү нөлөө үзүүлэх тул ажлаа сайн нягталж үзэх хэрэгтэй байна. Эрч хүч, урам зориг байдал өндөр болох нь ажлаа бүтэмжтэй байх суурь бүрдүүлэхэд танд туслах болно. Танд бүтээлч чадвар байгаа тул өсөн нэмэгдсэн эрч хүч, уран сэтгэмжээ зөв ашиглах хэрэгтэй. Харин хэт их мэдрэмтгий хүмүүс хүсэл мөрөөдлөө буруу зүйлд чиглүүлж болох юм. Гэрээ тохижуулах ажил нь таны төлөвлөж байснаас ч илүү их мөнгө шаардах магадлалтай байна. Найр наадам гэр бүл, найз нөхдийг нэг дор цуглуулахад тусална. Та ямар нэг тэмцээнийг амжилттай зохион байгуулах бололтой. Өвөрмөц уур амьсгалд шинэ харилцаа үүсэх боломжтой. Гэнэтийн учрал таныг төөрөгдүүлэхээс сэрэмжил. Хэн нэгэн эрх мэдэлтэн гэнэтийн шийдвэрээр олон хүний бодож төлөвлөснийг өөрчлөх нь нийгэмд бухимдал бий болгоно. Сэтгэл хөдлөлөө ил гаргахаас зайлсхий.
Хумх: Ажлаа өөрийнхөөрөө явуулахыг хүсэх ч зарим үйл явдал төлөвлөгөөгөө өөрчлөхийг шаардана. Шаардлагатай бол илүү цагаар ажилла. Амжилтыг тань урагш хөтлөх боломж нээгдэх учраас аливаад авхаалжтай бай. Од эрхэс таны мөнгө санхүүгийн асуудалд сайн нөлөө үзүүлэх болно. Тиймээс санхүүгийн асуудлуудаа цэгцэлж, орлого зарлагаа тооц. Өөртөө үнэнч байж, зөн совингоо мэдэрвэл мухардмал байдлаас нэр төртэйгөөр гарна. Хүндрэл бэрхшээлийг ухаалаг зан хялбархнаар шийдэж чадна. Тодорхой төлөвлөгөө гаргаж, ирээдүйнхээ зорилгыг тодорхойлоход тохиромжтой цаг. Өмч хөрөнгөтэй холбоотой шийдвэр нь хүссэн үр дүн бий болоход илүү баталгаа өгч чадна. Нийгмийн болон хувийн амьдралд илүү хөл хөгжөөнтэй байдал бий болох болно. Өөрийн амлалт болон ярьж буй зүйлдээ болгоомжтой ханд. Төлөвлөгөө тань өөрчлөгдөж мэднэ. Өөрийн үүрэг амлалтаа хаагдуулж байгаа зүйлийг ухамсарла. Хүндэтгэл нэр хүндийг хүсэхгүй байгаа нь таагүй үүрэг хариуцлагатай холбоотой. Ажилдаа хэт анхаарснаас болоод харилцаанд хүндрэл үүсэх бөгөөд өөр ажил эхлэх талаар бодно. Өөрийн амьдралд төсөөлж байгаагүй их нөлөө үзүүлж чадах чухал зүйлдээ цаг зав гаргаарай. Хэрвээ та мэдлэгийн түвшингээ илүү дээшлүүлэх боловсрол эзэмшихийг хүсэж байгаа бол энэ нь таны ирээдүйн ажил мэргэжлийн амжилтыг нэмэгдүүлнэ. Долоо хоногийн сүүл рүү хураасан хадгаламж үр дүнгээ өгнө. Харин үнэтэй эд зүйл худалдан авахад бүү зарцуул. Дэмий зүйлд мөнгөө үрэхээс болгоомжил. Хамтрагч болон найз нөхөдтэйгөө муудалцаж болчимгүй авир гаргаж магадгүй. Таны биеийн байдал тийм ч таатай бус байгаа тул дасгал хөдөлгөөн хийвэл тустай байх болно. Та ачаалалтай ажлаас хэсэг хугацаанд чөлөө авах хэрэг гарах бололтой. Сайхан амарч гэрийнхээ ажилд анхаар. Ойр дотнын хүмүүстээ хайр халамж тавихыг санал болгож байна. Хууч өвчний улмаас ядрах шинжтэй байна. Энэ үед өөрийн дураараа занг татах хэрэгтэй. Эргэлзээтэй зүйлүүд дээр бусадтай асуудал үүсгэх хэрэггүй.
Загас: Олон нийтийн арга хэмжээ таны сонирхлыг татна. Бүх зүйлийг өөрийн биеэр мэдэрч, өөрт тохирох эсэхээ олж мэд. Таны нэр хүнд өндөр байх бөгөөд хөгжилтэй арга хэмжээнд оролцвол танд ганцаардаж байх ч цаг олдохгүй. Танд боломжийн санаанууд байгаа бол логик сэтгэлгээ, практик ухааныг хослуулан бодит ажил болго. Ямар ч асуудал хурдан шийдэгдэнэ. Гэхдээ хамтран зохион байгуулах үйл ажиллагаа төсөвлөсөн санхүүд багтахгүй бололтой. Гэнэтийн саадыг урьдчилан тооцоол. Зорилготой хүмүүс одоо өөрсдийн итгэл бишрэлдээ үнэнч байж, эргэцүүлэн тунгаахад тохирсон цаг тул мөрөөдлөө биелүүлэх алхмыг зоригтой хий. Санхүүгийн асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй болохын зэрэгцээ нэг хэвийн ажлын хэмнэлээ өөрчлөх боломж хай. Хэрэв та хамтын бизнес эрхлэх гэж байгаа бол судалгааныхаа ажлыг өөрөө хариуцаж ав. Хоёр талын эрх ашгийг хамгаалахын тулд мэргэжлийн хүнд хандахыг зөвлөж байна. Зарим хүмүүсийн хайр дурлалд асуудал гарч магадгүй бөгөөд бусдыг буруутгахаасаа өмнө өөрийгөө олж харсан нь дээр. Хайр дурлалдаа ухаанаа алдаж мэдэх тул хэт түргэн дотносох хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү ямар нэгэн хууль бус үйлдэл гаргавал аюултай байдалд орно. Мөн хэт их дур хүсэлдээ автагдах хэрэггүй. Бусад хүмүүст таагүй сэтгэл үлдээхээс болгоомжил. Ямар нэгэн сэтгэл хөдлөлт автсан шийдвэр бүү гарга. Бусдын зөвлөгөө болгон танд тохирох албагүй гэдгийг сана. Бага зэрэг бодож эргэцүүлэхийн тулд бүх юмнаас нэг хэсэгтээ хол байж, амралтад явж болно. Оюун санаагаа нээлттэй байлгаж шинэ санаа, шинэ үзэл бодлыг сонс. Таны өдөр тутмын амьдрал завгүй үргэлжлэх хэдий ч дуртай зүйлээ хийж, спортоор хичээллэхээ зогсоох хэрэггүй.
АДМИН






)
Нийгэм


