Өвөлжилтийн бэлтгэл хангахаар 46 үйлдвэр, компани үндсэн болон туслах тоноглолын их засварт 720 нэр төрлийн, хөрөнгө оруулалтаар 436, техник зохион байгуулалтын арга хэмжээний 407 гээд нийт 1563 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөсөн. 2026 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар дээрх ажлын гүйцэтгэл 74 хувьд хүрээд байна. Үүнд:
- Эрчим хүчний нүүрс олборлогч 3 уурхайнх-71%
- Дулаан, цахилгаан үйлдвэрлэгч 11 компанийнх-73%
- Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний 12 компанийнх-69%
- Сэргээгдэх эрчим хүчний 11 компанийнх-65%
- Дулаан үйлдвэрлэгч 7 компанийнх-83%
- Дулааны шугам сүлжээний 2 компанийнх 81%-д хүрээд байна.
|
Эх сурвалж
| Монгол Улсын Эрчим Хүчний Яам
|
АДМИН





Нийгэм





