Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, 2026 оны 09 дүгээр сарын 7-ны өдөр БНСУ-ын Ажил эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Хүн-тэй уулзаж, хөдөлмөр эрхэлж буй иргэдийн ажиллах орчин, нийгмийн хамгааллыг сайжруулах, ажлын байр солих бүсчлэлийн хязгаарлалтыг цуцлах, гэр бүлийн гишүүд удаан хугацаагаар тусдаа амьдрах нөхцөл нэмэгдэж байгаа нь гэр бүлийн харилцаа, хүүхдийн өсөлт хөгжил, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгож байгааг онцлон хөндөв.
Ажил эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол иргэдийг аюулгүй орчинд хөдөлмөр эрхлэх, үйлдвэрлэлийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, ажлын байрны ялгаварлан гадуурхалт зэрэгт анхаарч ажиллана хэмээгээд БНСУ-д ажиллаж буй монгол иргэд нь зөвхөн хөдөлмөр эрхлэлт төдийгүй хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагааны гол тулгуур хүчин зүйл болно гэдэгт итгэлтэй байна.
Уулзалтад Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд, ГБХНХ-ын сайдын зөвлөх Б.Саран, тус яамны ТЗУГ-ын дарга Б.Идэр нар байлцав.


АДМИН





Нийгэм





