Dark Light
Нийгэм | 2026-09-08

QUIZA НИЙСЛЭЛИЙН ХАРЬЯА ХОЁР БАЙГУУЛЛАГЫН ТУЗ-Д ТОМИЛОГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Ардчилсан намын идэвхтэй дэмжигч гишүүн гэгддэг Б.Батцэнгэл буюу дуучин QUIZA нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагвын албат болсноор албан тушаалын шагналаа хүртэж эхэлжээ. Тэрбээр ганцхан сарын  өмнө хотын даргын олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр томилогдсон. 


Зөвлөхийн ажлаа аваад сар хүрэхгүй хугацаанд нийслэлийн харьяа “Улаанбаатар түншлэл төв” ХХК болон “Улаанбаатарын хотын хөгжлийн корпораци” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон байна. 

 
Тэрбээр хотын даргын зөвлөхөөр томилогдсон даруйдаа “Нийслэл ялзарсан. Нийслэлийн төрийн албан хаагчид хүнд суртлаар тэжээгддэг” хэмээн бардам шүүмжилж байсан. Тэгвэл энэ удаад өөрөө өндөр цалин хангамжтай, төрийн өмчид ашиг сонирхлын зөрчлөө шингээж ялзарсан хэмээн олон нийтээс шүүмжлэл хүртэх болсон нийслэлийн харьяа хоёр ч компанийн удирдах албан тушаалд зөвлөхийн албан тушаалаар далайлган очсон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00