"Эрчис ойл" ХХК-аас агаарын хөлгийн түлшний хангамж хэвийн түвшинд хүрснийг мэдэгдэж, харилцагч байгууллагуудад мэдэгдэл хүргүүлжээ. Тодруулбал:
"2026 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Чингис хаан олон улсын нисэх буудалд байрлах шатахууны гидрант систем хэвийн ажиллагаанд орж, агаарын хөлгийг ТС-1 төрлийн шатахуунаар сумлаж эхэлсэн. Мөн сумлагч автомашинаар ТС-1 болон Jet Fuel No. 3 төрлийн агаарын хөлгийн шатахуунаар сумлалт хийж байна.
Иймд ТС-1 болон Jet Fuel No. 3 төрлийн шатахуунаар агаарын хөлөг сумлах үйл ажиллагаа ямар нэгэн хязгаарлалтгүй хэвийн явагдаж байгааг үүгээр мэдэгдэж байна" гэв.
|
Эх сурвалж
| Шатахууны Шуурхай штаб
|
АДМИН






Нийгэм




