Dark Light
Эдийн засаг | 2026-09-14

ЗАМЫН-ҮҮД – ЭРЭЭНИЙ НЭГ ӨДРИЙН АЯЛАЛ ХЯТАД ЖУУЛЧДЫН ШИНЭ СОНГОЛТ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн Гол аймгийн Эрээн хот болон Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хооронд хил дамнасан нэг өдрийн аяллын маршрутыг албан ёсоор нээсэн нь хоёр улсын иргэдийн аялах дуртай шинэ чиглэл болоод байна.
Энэхүү маршрутыг өнгөрсөн 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн албан ёсоор нээсэн бөгөөд нээгдээд ердөө нэг сар орчмын хугацаа өнгөрч байгаа ч жуулчдын урсгал тасралтгүй нэмэгдсээр байгаа гэлээ. Статистик мэдээллээр, 9 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар тус маршрутаар Хятад болон Монголын хооронд 1,900 гаруй аялагч хил нэвтэрч, зорчсон аж.
 
Иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх шинэ гүүр
 
 
Нэг өдрийн аяллын хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын жуулчид Монголын үндэсний болон уламжлалт хоол хүнсийг амтлах, Замын-Үүд дахь татваргүй барааны супермаркетуудаас худалдан авалт хийх зэрэг үйлчилгээг голчлон авч байгаа юм. Нэг өдрийн энэхүү богино хугацааны аялал нь хоёр улсын хил орчмын аялал жуулчлалын салбарыг идэвхжүүлээд зогсохгүй, Хятад-Монголын иргэд хоорондын соёлын харилцаа, нөхөрлөлийг бэхжүүлэх таатай гүүр болж буйг албаныхан онцоллоо.
 
Цаашид аялагчдын тоо улам бүр өсөх хүлээлттэй байгаа бөгөөд хил орчмын дэд бүтэц, үйлчилгээний чанарыг сайжруулахад талууд анхааран ажиллаж байгаа гэв.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19