Сүүлийн таван жилийн дотор нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн таваас ихгүй ажилтантай ажил олгогчийн гурав хүртэл ажилтны ажил олгогчийн төлөх тэтгэврийн даатгалын 8.5 хувь, тэтгэмжийн даатгалын 1.0 хувийн шимтгэлээс 36 сар хүртэлх хугацаанд чөлөөлөхөөр болжээ. Энэ Хуулийн зохицуулалт 2027.01.01-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ.
Улсын их хурлын чуулганы 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар жижиг, дунд бизнесийг дэмжих, шинээр ажлын байр нэмэгдүүлж байгаа ажил олгогчдыг дэмжих зорилгоор нийгмийн даатгалын шимтгэлээс тодорхой хугацаанд чөлөөлөх шинэ зохицуулалт тусгагдсан нь энэ юм.
|
Эх сурвалж
| Нийгмийн даатгалын ерөнхий газар
|
Г.ГАНЦЭЦЭГ






Нийгэм




