Dark Light
Нийгэм | 2026-09-23

ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Хөрөнгө оруулалтыг татах, хадгалах, дэмжих цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-ний төслийн талаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
2026-2028 онд тус төлөвлөгөөний зорилго нь Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг татах, орох урсгалыг тогтвортой нэмэгдүүлэх, хадгалахад оршино. Монгол Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 2028 он гэхэд 5.5 тэрбум ам.долларт хүргэх юм.  
Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх, бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шинэ технологи, мэдлэг, инновацыг нэвтрүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт чухал ач холбогдолтойг Т.Доржханд онцоллоо.
Ажлын төлөвлөгөөг дараах таван чиглэлээр боловсруулжээ.
1.  Хөрөнгө оруулалтын таатай эрх зүйн орчныг бүрдүүлэх, 
2.  Гадаадын хөрөнгө оруулалт татах тогтолцоог хөгжүүлэх, 
3.  Институтийн чадавх болон хүний нөөцийг бэхжүүлэх, 
4.  Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх, 
5.  Хөрөнгө оруулагчдыг хадгалах (aftercare) тогтолцоог бүрдүүлэх. 
Тус төлөвлөгөөг Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран хэрэгжүүлнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19