Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт орших Кергеленийн арлуудаас өмнө нь бүртгэгдээгүй оцон шувууны шинэ зүйл илрүүлжээ. Судлаачдын үзэж буйгаар энэ нь сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд шинээр тогтоосон анхны оцон шувууны зүйл юм.
Шинэ зүйлийг Pygoscelis kerguelensis гэж нэрлэжээ. Өмнө нь эдгээр шувууг жентоо оцон шувууны нэг төрөл гэж үздэг байсан ч генетикийн шинжилгээгээр бусад бүлгээс мэдэгдэхүйц ялгаатай болох нь тогтоогдсон байна.
Судлаачид 10 өөр төрлийн 64 оцон шувууны генийг шинжлэхэд өмнө нь нэг зүйл гэж үзэж байсан шувууд үнэндээ дөрвөн тусдаа зүйлд хуваагдах боломжтойг тогтоожээ. Эдгээр бүлэг 300-500 мянган жилийн өмнө бие биенээсээ салан хөгжсөн гэж үзэж байна.
Гэхдээ шинэ зүйлд уур амьсгалын өөрчлөлт томоохон эрсдэл учруулж болзошгүй. Одоогийн тооцоогоор 2050 он гэхэд тэдний амьдардаг арлуудын тохиромжтой орчин хумигдах төлөвтэй байна.
Жентоо оцон шувууд нь усанд хамгийн хурдан сэлдэг оцон шувуудын нэг бөгөөд цагт 36 км хүртэл хурдлах чадвартай аж.





Гадаад




