Тим Бёртоны 1992 онд бүтээсэн “Batman Returns” кинонд Майкл Китоны жолоодож байсан Бэтмобайлыг дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Машиныг Julien’s Auctions худалдах бөгөөд үнэ нь 7 сая ам.долларт хүрч магадгүй байна.
Хэрэв ийм үнээр зарагдвал Бэтмобилийн дуудлага худалдааны шинэ дээд амжилт тогтооно. Одоогийн рекордыг 1966 онд Жорж Баррисын бүтээсэн Бэтмобайл эзэмшдэг бөгөөд уг машин 2013 онд 4.6 сая ам.доллараар зарагдаж байжээ.
“Batman Returns”-д ашигласан автомашин ойролцоогоор зургаан метр урт бөгөөд хоёр Chevrolet Impala-гийн явах эд анги дээр суурилан бүтээсэн байна.
Julien’s Auctions-ийн төлөөлөгч Кэтрин Уильямсоны хэлснээр, уг Бэтмобайл нь Холливудын түүхэнд онцгой байр суурь эзэлдэг бөгөөд дэлгэцэн дэх Бэтмений дүрийн шинэ үеийг илэрхийлсэн автомашин болсон аж.
Дуудлага худалдаа арваннэгдүгээр сарын 23-нд болно.





Гадаад




