Dark Light
Нийгэм | 2026-10-04

ХОНЬ: МӨНГӨ САНХҮҮ, ЭД ХӨРӨНГӨНД ЭЭЛТЭЙ БАЙХ ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Мөнгө санхүү, эд хөрөнгөнд ээлтэй байх өдөр. Энэ үед санхүүгийн асуудлаа тогтворжуулах, тайлан тооцоогоо шалгах, орлого зарлагаа зохицуулах зэрэг чадвараа харуулахад хамгийн тохиромжтой байж болох юм. Заримдаа өөрийн ижил дасал болсон орчноосоо хол байх нь таныг өөртөө байгаа зүйлээ үнэлж сурахад туслах болно. Гадаад руу аяллаар явахаар болж, ойр зуурын бэлтгэл хийх шаардлага гарч мэднэ. 

Үхэр: Өнөөдөр төрийн байгууллагад хувийн асуудлаар хандахад таатай. Шийдвэрлээгүй удсан хуулийн асуудалд гарц харагдана. Бизнестэй холбоотой асуудлаа зохицуулахаасаа өмнө гэр бүлдээ байгаа асуудлыг шийд. Таны бодлууд онцлог содон байх ч хийж чадахаасаа илүүг амлаж болзошгүй. Зарим нь будилаантай мэдээллээс болж маргаанд өртөх тул аливаа зүйлд ул суурьтай ханд. 

Ихэр: Од эрхсийн нөлөөгөөр өнөөдөр таатай сайхан өдөр болно. Шинэ зорилго, тэмүүллийн араас хөөцөлдөх нь цаашид явах арга замыг олоход тусалж, өөртөө итгэх итгэлийг нэмнэ. Чухал хүмүүстэй уулзаж ярилцан цагийг сайхан өнгөрүүлээрэй. Та урьдынхаасаа илүү завгүй ажиллах боловч амжилттай үе эхэлж байгаа гэдэгт итгэж болно. Аливаа асуудалд мэргэжлийн байр сууринаас хандах нь таны санаануудыг илүү үнэ цэнтэй болгоно. 

Мэлхий: Өдөр тутмын хэвшмэл амьдралаа өөрчлөх нь танд шинэ танилууд болон шинэ санаанууд авчирна. Асуудал гарах үед өөрийн хариуцлагатай зан чанараа бүү гээ. Тооцоолсон эрсдэл ч үр ашгаа өгнө. Хүчтэй сэтгэл хөдлөл хайртай хүмүүсийн дунд асуудал үүсгэж мэднэ. Аливаа нөхцөл байдалд өөрийгөө зөв хянах нь танд амар тайван амьдрах боломж авчирна. 

Арслан: Таныг зорилгодоо хүрэхэд шийдэмгий байдал тусална. Зарим хүмүүс олон зүйлд анхаарах тул гүнзгий төвлөрлөө хадгалж үлдэх хэцүү байна. Ажилдаа зарцуулдаг шигээ амрах цагийг өөртөө гаргавал аяндаа тэнцвэрээ олох болно. Бие даасан бодол, шулуун шударга зан таныг илэрхийлнэ. Гэхдээ аливаа үйлдэлд түрүүлж хариу алхам хийх нь дараа нь харамсуулж болох юм. 

Охин: Хүсэл зорилгоо биелүүлэх эсэх нь мэргэжлийн болон хувийн ур чадвар аль алинаас нь хамаарахаар байна. Том хэмжээний өөрчлөлт хийх арга замын гол хэсэг нь зохих ёсоор урьдчилан төлөвлөх явдал юм. Өөрийн урам зоригоо төсөөлөлдөө сайтар ашигла. Бага зэрэг мэдрэмтгий байдал амьдралыг илүү сайхан болгох болно. Нууцлаг байдал сонирхлыг тань татаж судалгаа шинжилгээний ажил хийхийг хүсэх болно. 

Жинлүүр: Хэт олон асуудал шийдэх гэж оролдох нь өнөөдөр эрч хүчээ ихээхэн хумсалж мэдэх юм. Бусдаас туслалцаа авч нуруун дээрээ байгаа ачаанаасаа жаахан ч гэсэн хөнгөлөхөөс бүү татгалз. Өөрийн хүчээр бүгдийг хийх нь зөв гэсэн эндүү ташаа ойлголтоосоо салах хэрэгтэй. Зарим зүйлийг чадахгүй гэж бодсон хүн тань бүгдээс илүү хийхийг үгүйсгэхийн аргагүй. Ямар нэг үүрэг даалгавар аваагүй бол түр ч болтугай өөрийн тааваар байж амрах нь зүйтэй.

Хилэнц: Танд бүтээлч санаа төрснөөр удаан хугацаанд хүлээгдэж байсан ажлын эхлэлийг тавина. Өнөөдөр нэгэн зэрэг хэд хэдэн ажил амжуулах боломжтой. Гэхдээ чухал ажил хэрэг явуулахад амаргүй байх бололтой. Өөрийнхөө хэрээс хэтэрсэн зүйлийг бүү хий, алдаагаа эргэн засахад амаргүй байх болно. Бусдын хэлсэн ямар ч үгийг хүндээр тусгаж авах хэрэггүй. 

Нум: Санхүүгийн нөхцөл байдал тогтвортой болохын тулд нэлээд их замыг туулсан бол ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлөх болно. Бэл бэнчнээ өсгөх боломжууд энэ үед тохиолдоно. Боломж бололцоогоо ашиглахад бэлэн байж, өөрийн авьяас чадвараар амьдралаа хяналтад оруул. Харин үзэл бодлоо үргэлж өөрчлөх байдал эргэн тойронд байгаа хүмүүсийг тань гонсойлгож мэдэх юм. Шударга бөгөөд үнэнч байхыг хичээ.

Матар: Хурал цуглаан, уулзалт ярилцлага болон бусад мэдээллийн сувгуудыг ашиглан та өөрийн туршлагаа улам бүр баяжуулах нь чухал. Таны хүсэл мөрөөдөл санхүүгийн эрх чөлөө байна. Танд мөнгөний асуудал тулгарсан бол үрэлгэн найзуудаасаа зайгаа барьснаар мөнгөө хэмнэж чадна. Өөрийн мөнгө санхүү, нандин зүйлсийг зохицуулах боломжтой цаг үе ирээд байна. Зөв гэж үздэг зүйлдээ итгэлтэй бай. 

Хумх: Од эрхсийн нөлөөгөөр мэдрэмж тань чухал шийдвэр гаргах үед зөрчилдөөнийг авчрах болно. Өөрийгөө эвгүй байдалд оруулах, оюун санаагаа ядраах зэргээс сэргийлж маргааш хүртэл зарим шийдвэрээ хойшлуул. Бусадтай харилцан ярилцах нь таныг дурсамжаа сэргээн, мартагдсан чухал зүйлийг санахад тусална. Мөн ганцаараа алхах, бясалгах болон сонирхолтой зүйлээ судлах зэрэгт сайхан өдөр.

Загас: Ажил тань найрсаг хамтын оролцоотой байна. Гайхалтай санаа орж ирэх бөгөөд хамтран ажиллах сайхан санал хүлээн авна. Шинэ мэдээг бизнесийн уулзалтад ашиглаж болно. Хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлэх тул ямар нэг дэмжлэг туслалцаа авах эсвэл цалингаа нэмэгдүүлэх зэрэг хүсэлт тавихад ээлтэй. Ажилд орох хүмүүс намтраа цэгцэлж, хэлэх үгээ цэгнэн, ярилцлагад ороход бэлэн бай. Харин хувийн бизнес эрхлэгч нар олсон мөнгөө юу ч болгож чаддаггүй байх магадлалтай тул бүх үйлдэлдээ тооцоотой ханд. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19