Dark Light
Нийгэм | 2026-11-25

ЖИЛД 12.0 САЯ ТУНГААС ДООШГҮЙ ШҮЛХИЙН ВАКЦИНЫ ХЭРЭГЦЭЭ ҮҮСДЭГ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины өтгөрүүлсэн бэлдмэлийг найруулж, савлах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэх, хэрэглээнд нийлүүлэх ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттай зохион байгуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад даалгав. 
Манай улсад жилд 12.0 сая тунгаас доошгүй вакцины хэрэгцээ үүсэж байгаа тул гадаад улсаас худалдан авах хамаарлыг бууруулах, шинэ хэвшил илэрсэн тохиолдолд тохирох вакцины эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх, “Биокомбинат” ТӨХХК-ийн үйлдвэрлэлийн чадавхыг хөгжүүлэх зэрэг шаардлагатай гэж үзэж байна.
Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2026 оны долоодугаар сарын 7-ны өдрийн А/268 дугаар тушаалаар байгуулагдсан Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин дотооддоо савлах ажлын хэсгийн үр дүн гарч, холбогдох бэлтгэл ажлыг хангасан даруйд 2026 онд багтаан 200 мянган тун вакцин үйлдвэрлэх боломжтой болоод байгаа юм.
Мөн “Биокомбинат” ТӨХХК-ийн Судалгаа хөгжил, инновацын лабораторид бэлэн байгаа 50 мянган тун шүлхийн вакцины өтгөрүүлсэн антиген, тосон адъювантыг савлаж үйлдвэрлэлд нэвтрүүлэх бэлтгэлийг хангаж, Олон улсын атомын энергийн агентлагийн техникийн зөвлөмжийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08