Dark Light
Нийгэм | 2026-10-09

МАЛЫН ГАРАЛТАЙ ХАЯГДАЛ НЬ БААВГАЙГ ТАТАХ ЭРСДЭЛТЭЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1-р баг, Дунд Байдлагт айлын гадаа мал нядалж, бой хийсний дараах хаягдлыг их хэмжээгээр ил задгай хаясан байдалтай байна.
Хүрэн баавгай хоол хүнсний үнэрийг алсаас мэдэрч, үнэрийн эх үүсвэр рүү ойртон ирэх эрсдэлтэй.
Иймд мал нядалж, бой хийсний дараах сэг зэм, дотор гэдэс болон бусад хаягдлыг ил задгай орхих нь баавгайг суурьшлын бүсэд татах аюултайг онцгойлон анхаарна уу.
ИРГЭД, МАЛЧИД ТА БҮХЭНД АНХААРУУЛАХАД:
  • Гэр, хашаа, өвөлжөө, бууцны ойр орчимд малын сэг зэм, бойны хаягдал, хоол хүнсний үлдэгдэл ил задгай хаяхгүй байх
  • Мал нядалж, бой хийсний дараах хаягдлыг зохих журмын дагуу зайлуулж, орчны цэвэр байдал, аюулгүй байдлыг хангах
  • Баавгай болон бусад зэрлэг амьтан ойр орчимд үзэгдвэл дур мэдэн ойртох, үргээх гэж оролдохгүйгээр хол байж, холбогдох албаныханд яаралтай мэдэгдэнэ үү.
Өөрийн болон гэр бүлийнхээ төдийгүй бусдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах нь хүн бүрийн үүрэг юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10