2026 оны 10 дугаар сарын 16-наас 10 дугаар сарын 26-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна.
Иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:
16-нд нутгийн төв хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
Хур тунадас: 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,18-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 19-нд нутгийн зарим газраар, 20-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 16-нд нутгийн зарим газраар, 17-19-нд говь, тал, хээрийн нутгаар, 22-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур: Нийт нутгаар хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -20...-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -13..-18 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсгээр -3...-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус дулаан, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус дулаан, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 17, 19-нд ялимгүй цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 19-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 10-12 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгиноны орчмоор -13...-18 градус, бусад хэсгээр -5...-10 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна.
|
Эх сурвалж
| ЦУОШГ
|
АДМИН


Нийгэм




