Dark Light
Гадаад | 2026-10-16

ИСТАНБУЛ ХОТОД ҮЕРИЙН УЛМААС 3 ХҮН АМЬ НАСАА АЛДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Туркийн Истанбул хотод аадар бороо орсны улмаас энэ сарын 14-нд үер бууж, гурван хүн амиа алджээ.

Туркийн Зам тээвэр, дэд бүтцийн яамны мэдээлснээр, Истанбулын нисэх онгоцны буудалд буух боломжгүй болсон нийт 43 нисэх онгоцны чиглэлийг өөр нисэх буудлууд руу өөрчилсөн байна. Үүнээс 39 нислэгийг Туркийн нутаг дэвсгэр дэх өөр нисэх буудлууд руу, дөрвөн нислэгийг гадаад улс руу чиглүүлжээ.

Түүнчлэн үерийн улмаас метроны буудлууд, авто замын нүхэн гарцууд болон гол замууд усанд автсан байна. Гэсэн хэдий ч пүрэв гарагийн өглөөнөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээ аажмаар хэвийн болж эхэлсэн байна.

Эрх баригчид нийт зургаан мужид хичээл сургалтыг түр зогсоож, иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриаллаа.

Истанбул хотын захиргааны мэдээлснээр, Бейкоз дүүрэгт хур тунадасны хэмжээ 242 миллиметрт хүрсэн нь 1985 оноос хойш тус хотод бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болжээ.

Хотын захиргаанд цаг агаарын аюултай үзэгдэлтэй холбоотой нийт 6937 дуудлага, мэдээлэл ирсэн байна.


Эх сурвалж | turkiyetoday.com
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10