Dark Light
Гадаад | 2026-10-18

ФРАНЦ УЛС "ГАЛ ДУНД": 550 МЯНГАН ХҮН ГУДАМЖИНД ГАРЧ, LOUIS VUITTON-Ы ДЭЛГҮҮРИЙГ ЦӨЛМӨВ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Бямба гарагт Францын хотуудад өрнөсөн эсэргүүцлийн жагсаал ширүүсэж, барилгууд шатаж, тансаг зэрэглэлийн дэлгүүрүүд тоногдон, цагдаа нар болон жагсагчдын хооронд ширүүн мөргөлдөөн боллоо.

Дотоод хэргийн сайд Лоран Нунезийн мэдээлснээр Франц даяар 550,000 орчим хүн (үүний 110,000 нь Парист) гудамжинд гарч жагссан байна. 

Эмх замбараагүй байдлын үеэр 1,200 гаруй хүнийг баривчилж, 150 гаруй цагдаагийн ажилтан бэртэж гэмтжээ. Анх сурагчид сургуулийн орчин муудсаныг эсэргүүцэж эхлүүлсэн тус хөдөлгөөн нь үйлдвэрчний эвлэлүүд болон алдартай "Шар хантаазтангууд"-тай нэгдсэнээр Засгийн газрын эдийн засгийн бодлогыг эсэргүүцсэн маш том давалгаа болон өргөжөөд байна.

Түүхэн барилгуудыг шатааж, брэндүүдийг тонов

  • Дэлгүүрүүдийн тонуул: Бордо хотод "Louis Vuitton", Лилль хотод "Apple"-ын албан ёсны дэлгүүрүүдийг жагсагчид цөмлөн тоножээ. Парист ч мөн хувцас, хүнсний дэлгүүрүүд халдлагад өртсөн байна. 

  • Түүхэн дурсгалт барилгууд: Лион хотын Жуулчны мэдээллийн төвийн барилга галд автсан бол Лимож хотод 140 гаруй жилийн түүхтэй, 1883 онд ашиглалтад орж байсан Хотын захиргааны барилгын дээвэр галын улмаас нурж унажээ.

  • Гэмтэл бэртэл: Мөргөлдөөн маш ширүүн уур амьсгалтай байгаа бөгөөд Сент-Этьен хотод нэгэн залуу жагсагч цагдаагийн шидсэн гэрэлтүүлэгч гранатад өртөж, гар нь тасарсан харамсалтай явдал гарчээ. 

Макрон: "Үймээн таригчдыг шийтгэх болно"

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон төрийн барилгуудыг шатааж, дэлгүүр дээрэмдсэн этгээдүүдийг эрс зэмлэн буруушааж, хуулийн дагуу хатуу шийтгэнэ гэдгээ амлалаа. Тэрээр тайван замаар жагсаж байсан иргэдийн дундуур орж "замбараагүй байдал таригчид"-ыг шүүмжилсэн байна. 

Энэхүү бослого нь ирэх 2027 оны 4 дүгээр сард болох Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх улс төрийн тэмцлийг улам ширүүн болгож байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10