Dark Light
Нийгэм | 2026-10-26

ШЭНЬЯН ХОТЫН ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬД МОНГОЛ УЛСЫН 19 ОЮУТАН СУРАЛЦАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

МУИС, Инженер, технологийн сургууль БНХАУ-ын Шэньяний Технологийн их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

БНХАУ-ын Ляонин мужийн Шэньян хот дахь Шэньяний Технологийн их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Тус айлчлал, хэлэлцээр байгуулах үйл ажиллагаа нь Ляонин мужийн Гадаад харилцааны алба болон Сино-Монгол Аж үйлдвэрлэлийн паркын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан бөгөөд хоёр сургуулийн боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 

Хэлэлцээрийн хүрээнд оюутан, багш солилцоо, хамтарсан сургалт, эрдэм шинжилгээ судалгаа, технологийн инновац болон үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр зорьж байна.   

Түүнчлэн Солонгосын Cи Жи группын Шиньян дахь Биотехнологийн салбар компани болон бордоо, хөрс хамгаалах бодис үйлдвэрлэгч компаниудтай хамтран Монгол улсын цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах, ойн нөхөн сэргээлт, экологийн менежмент, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хамтарсан судалгаа, туршлага солилцох ажлуудыг хэрэгжүүлэх боломжийн талаар уулзалтууд хийлээ. 

Төр-Аж үйлдвэр- Их сургууль гэсэн хамтын ажиллагааг Хятад улс бодлогоор дэмжин хөгжүүлж аж үйлдвэрийн парк, технологийн компаниуд олноор байгуулж байгаа ба МУИС, Инженер технологийн сургуультай хамтран Монгол улсад хамтарсан судалгаа, инновацыг хөгжүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх бүрэн боломжтой юм. 

Одоогоор Шэньян хотын Технологийн дээд сургуульд Монгол Улсын 19 оюутан Сино-Монгол Аж үйлдвэрлэлийн паркын тэтгэлэгээр суралцаж байгаа нь хоёр сургуулийн боловсрол, судалгааны хамтын ажиллагааны бодит нэг суурь болж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10