2026 оны 10 дугаар сарын 26-наас 04 дүгээр сарын 05-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна.
30-нд нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн хойд хэсгээр, 11-р сарын 01-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.
Хур тунадас: 26-нд Хэнтийн уулархаг нутгаар, 28-нд Хангайн уулархаг нутгаар, 29-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11 дүгээр сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 26, 29-нд говь, тал, хээрийн нутгаар, 30-нд Алтайн салбар уулсаар, 31-нд нутгийн зарим газраар секундэд 7-12 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -23...-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -0...-5 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус дулаан, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 29-нд ялимгүй цас, 31-нд цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 29, 31-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр.
Агаарын температур: Шөнөдөө 29-нөөс 11-р сарын 01-нийг хүртэл хүйтэн, Яармаг-Сонгины орчмоор -15...-20 градус, бусад хэсгээр -10...-15 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн байна. Бусад хугацаанд өдөртөө бага зэрэг дулаарч Яармаг-Сонгины орчмоор -10...-15 градус, бусад хэсгээр -5...-10 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна.
|
Эх сурвалж
| ЦУОШГ
|
АДМИН






Нийгэм



