Улсын хэмжээнд 2026 оны эхний 9 сарын байдлаар 34 сая литр шар айраг (32.1 сая ам.доллар) импортолсон нь өмнөх оны мөн үеэс 6.1 (15.1%) сая литрээр, үнийн дүн 5.7 (15.2%) сая ам.доллароор буурсан үзүүлэлт юм.
Мөн 2.1 сая литр дарс (10.3 сая ам.доллар) импортолсон нь өмнөх оны мөн үеэс 495.6 (19.3%) литрээр, үнийн дүн 1.8 (15.1%) сая ам.доллароор буурчээ.
Үүнээс гадна 3.2 сая литр архи, ликёр, виски, конъяк (24.6 сая ам.доллар) импортолсон нь өмнөх оны мөн үеэс 229.5 (6.6%) мянган литрээр буурч, үнийн дүн 2.8 (12.6%) сая ам.доллароор өссөн байна.




|
Эх сурвалж
| Үндэсний статистикийн хороо
|
Г.ГАНЦЭЦЭГ







Нийгэм



