Dark Light
Нийгэм | 2026-10-26

ТОСК, ТӨРИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Төрийн банк болон “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК хамтран иргэдийг орлогод нийцсэн, чанартай орон сууцаар хангах, орон сууцны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ТОСК ТӨХХК-ийн орон сууцны төсөл, хөтөлбөрт хамрагдсан иргэдийн хэрэглээний болон түрээсийн төлбөрийг “Төрийн банк”-ны бүтээгдэхүүн, үйлчилгээ, төлбөрийн сувгуудаар нэг цэгээс хялбар, шуурхай төлөх боломжийг бүрдүүлэхээр тохиролцов.
 
Мөн иргэдийн орлогод нийцсэн, чанартай орон сууцны нийлүүлэлт, санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэхийн тулд орон сууцны төсөл хөтөлбөрийг банкны бүтээгдэхүүн, үйлчилгээтэй уялдуулан хэрэгжүүлэх хувилбаруудыг судалж, цогц шийдлийг эрэлхийлэх юм. Мөн ногоон хөгжил ба орчны бохирдлыг бууруулах чиглэлээр гэр хорооллын дахин төлөвлөлт, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны хөгжлийг дэмжих бөгөөд хөрс болон агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн тодорхой санал, санаачилгыг боловсруулж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар тусгалаа.
 
 
 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10