Dark Light
Нийгэм | 2026-10-30

ДАРХАН ДЦС-ЫН ЕРӨНХИЙ ХУВААРИЛАХ БАЙГУУЛАМЖИД ГЭМТЭЛ ГАРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 10 дугаар сарын 29-ний 20:56 цагт Дархан дулааны цахилгаан станцын ерөнхий хуваарилах байгууламжид гэмтэл гарсны улмаас станцын тоноглол буюу үйл ажиллагаа бүрэн зогссон байна. Гэмтсэн тоноглолыг тусгаарлан төвийн бүсийн эрчим хүчний системээс хүчдэл авч станцын үйл ажиллагааг сэргээн одоогоор 4 зуух 3 машин 30 МВт горимд хэвийн ажиллаж байна.
Тухайн асуудлаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал: "Сүлжээний усны температурыг шаардлагатай хэмжээнд хүргэх болон горим ажиллагааг жигдрүүлэхээр мэргэжлийн байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа тул зарим хороололд айл өрхүүдийн дулааны горим хэвийн болтол тодорхой хугацаанд иргэд та бүхнийг хүлээцтэй байхыг хичээнгүйлэн хүсье. Мэргэжлийн бүх байгууллага хэвийн горимд шилжүүлэхээр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08