Dark Light
Нийгэм | 2025-02-17

ХОТЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛНА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид өнөөдрөөс эхэлж өөр өөрийн тойрогтоо ажиллах бөгөөд Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг иргэд, олон нийтэд танилцуулах юм. Төлөөлөгчдийн тойрогтоо ажиллах уулзалт өнөөдөр Багануур дүүргээс эхэлж байна.

Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэхдээ олон төвт хот болгохоор төлөвлөсөн.  Анх 1954 онд ерөнхий төлөвлөгөөгөө батлуулж байсан Улаанбаатар нийслэлийг үүнээс хойш 6 удаа төлөвлөсөн байдаг.  Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь иргэн амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, “20 минутын хот” үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд түлхүү чиглэгдсэн. 

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14