Dark Light
Нийгэм | 2025-02-17

УЛСЫН ДУГААРЫН ТЭГШ, СОНДГОЙГООР ХЯЗГААРЛАХЫГ ДЭМЖЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан зах, худалдааны төвүүдийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгдэж, замын ачаалал нэмэгдээд байна.

Тиймээс НЗДТГ-аас энэ сарын 28-ныг хүртэл улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах талаар иргэд, олон нийтээс санал авсан. Санал асуулгыг https://vote.ulaanbaatar.mn/home  сайтаар авсан бөгөөд нийт 3013 иргэн дан систем болон утасны дугаараараа нэвтэрч санал өгсөн байна. Иргэдийн 1508 буюу 50.04 хувь нь дэмжсэн бол 1505 буюу 49.95 хувь нь дэмжихгүй гэдэг санал өгчээ. 

Ташрамд дурдахад хэвлэл мэдээллийн байгууллагаас явуулсан санал асуулгад 20.000 гаруй иргэн оролцож, 60 хувь орчим нь автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийхийг дэмжсэн байна.

Сэтгэгдэл бичих

Санал болгох мэдээ

Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00