Цагдаагийн байгууллагад 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр буюу Валентины баяраар нийт 2349 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 132, зөрчлийн шинжтэй 984 дуудлага мэдээлэл байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 3, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл 114 бүртгэгдсэн аж.
Мөн зам тээврийн ослын 434 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 202 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил байв.
АДМИН








Нийгэм









