Dark Light
Нийгэм | 2025-02-17

ЯАРМАГ-СОНГИНЫ ОРЧМООР -29 ГРАДУС

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

5 хоногийн урьдчилсан мэдээ

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад уулархаг нутгаар ялимгүй цас орж, нутгийн зүүн хэсгээр хүйтэн жавартай байна.

2025 оны 02-р сарын 17-ны 20 цагаас 2025 оны 02-р сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Эг-Үүр, Сэлэнгэ голын хөндийгөөр, өдөртөө Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -32...-37 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -24…-29 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -9...-14 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, цас багатай газраар -15…-20 градус, бусад нутгаар -20…-25 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -19…-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -13…-18 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +3...-2 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар -2…-7 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27...-29 градус, бусад хэсгээр -20...-22 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -24...-26 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -27...-29 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.

2025 оны 02-р сарын 19-нөөс 02-р сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

19-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 22-нд Увс нуур болон Алтайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 19, 20-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -20...-25 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө 0…-5 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -9...-14 градус хүйтэн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.06 15:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29